x

Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмжөө эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ

Прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын зарим тоон мэдээллийг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар танилцууллаа. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хорихоос өөр төрлийн ялд /нийтэд тустай ажил хийх, торгох, эрх хасах/ зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг нэмж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.

“Зорчих эрхийг хязгаарлах ял” хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхээс 12 хүнд энэ төрлийн ял оногдуулжээ. 

Үүнд:

  • Нийслэлд 4,

  • Орон нутагт 8 хүнд оногдуулснаас нэг хүний шүүхээс тогтоосон ялын хугацаа дууссан байна.

Прокуророос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын хяналтад байсан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нэг ялтан тоног төхөөрөмжийг эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд торгох ял шийтгүүлсэн 3,475 ялтан, зургаан хуулийн этгээдийн 7.4 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд прокурор хяналт тавьж ажилласнаас 1.5 тэрбум төгрөгийн торгох ял бүрэн биелжээ.

Прокурорын газрууд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон этгээд хяналтад байх хугацаандаа мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг улирал бүр Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.

Энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж, хяналтад байсан 164 хүнээс таван хүн дахин хэрэглэсэн нь тогтоогдсон тул албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар дүгнэлт бичиж, шийдвэрлүүлсэн байна. 

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top