x

"Бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой"

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд Богд уул руу болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж болох уу гэх асуултыг ихээр ирүүлж байна. Та үүнд хариулт өгөхгүй юү?

-Засгийн газар болон УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Өнгөрсөн удаагийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үеэр хатуу хөл хорио тогтоож, бүх хөдөлгөөнийг хаасан. Энэ удаагийн хөл хорио халдвар хамгааллын дэглэмийг сахиж, халдварыг таслан зогсоох зорилготой.

Цаг агаар дулаарч, өдөр уртсаж байгаатай уялдуулан иргэдийн хөдөлгөөнийг хорихгүйгээр, гэрийнхээ ойролцоо салхинд гарах зохицуулалтыг хийсэн.

Тодруулбал, гэр бүлийн хүрээнд таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжийг нь нээж өгсөн. Тэрнээс нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү явж болохгүй. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаа болон онцгой байдлын байгууллагын хамтарсан 3000 гаруй хүн гурван ээлжинд эргүүл, хамгаалалтад гарч, хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр хүн нь өмнөх хөл хорио шиг байрны гадаа зогсохгүй. Олон хүн цугларсан газар болон иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, иргэний үнэмлэхийг нь үзэж, хяналт, шалгалт явуулах юм.

-Хөл хорионы үеэр зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу хязгаарлалттай ажиллаж байгаа. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбар болон худалдаа, үйлчилгээний төвүүд энэ цагийн хуваариар ажиллана.

Үүнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагаас холбогдох хүмүүс хяналт тавин ажиллаж байна. Мөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэлх хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр дугаарын хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Нийтийн тээвэр 07:00-10:00, 12:00-13:00, 17:30-22:00 цагийн хооронд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын албан хаагчдад үйлчилнэ. 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна.

-Улаанбаатараас гарах, орон нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Буяны ажил болон эрүүл мэндийн шалтгаанаар зорчих, мөн уул уурхай, хүнс тээвэр гэх мэт зайлшгүй шаардлагатай байгууллагын автомашинтай иргэдийг  тухайн орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр, ПСР шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Бусад иргэний хувьд хөдөлгөөн хаалттай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 27 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top