x

Г.Нэргүй: Нийслэлийн ногоон бүсийн 80 чиглэлд эргүүл ажиллаж байна

Хаврын улиралд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр ихэсдэг. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. 

-Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхлээд байгаа. Энэ талаарх мэдээллийг өгнө үү.

-Улсын болон Нийслэлийн онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан даалгавар болон захирамжууд гарсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргүүдийн Онцгой комисс, дүүргүүдийн Засаг даргын албан даалгавар, захирамжууд гарч, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлээд байна. Нийслэлийн хувьд 2019 онд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн нөхцөл байдал хүндхэн байсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 476 удаагийн ой, хээрийн, өнжмөл шар өвсний дуудлага ирсэн. Богд уул, Жаргалантын ам, Зайсан болон Гоодойн ам зэрэг зуслангийн бүсүүдэд өнжмөл шар өвсний түймэр их гарч, иргэдийн зуслангийн байшин, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ маш их байгаа.

Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч анх удаа НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргааны гэсэн таван байгууллагын албан хаагчдаас бүрдсэн хөдөлгөөнт эргүүлийн баг ажилласан. Үүний үр дүнд 2020 онд нийслэл орчимд гал түймрийн дуудлага 22.6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 67 хувиар буурлаа. Энэ жил мөн Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын А/256 дугаар захирамж гарсан.  Энэ дагуу дүүргүүдийн Онцгой комиссын албан даалгавар, Засаг даргын захирамж гарлаа. Он гарсаар нийслэлийн хэмжээд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн 26 дуудлага бүртгэгдээд байна. Үүний 19 түймрийг гал түймэр унтраах, аврах ангиуд,  долоон түймрийг бэлтгэл ээлжийн буюу эргүүлд гарч байгаа иргэд, албан хаагчид унтраасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргаа гэсэн таван байгууллагын 75 морьт эргүүл, 276 албан хаагч 97 техник хэрэгсэлтэйгээр 80 чиглэлд эргүүл хяналтын ажлыг эхлүүлээд байна.

Нийслэл Улаанбаатар хот маань өнөөдрийн байдлаар гал түймрийн нэн аюултай зэрэгт шилжээд байгаа. Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймэр нь маш их хохирол, эрсдэл учруулдаг, маш их хүн хүч, цаг хугацаа шаарддаг учраас бид урьдчилан сэргийлж ажиллаж байна. Баянгол дүүргээс бусад төвийн таван дүүрэг ногоон бүстэй учраас таван чиглэлд дээрх таван байгууллагын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юм. Үүнээс гадна НОБГ-ын 15 ангийн 120 орчим албан хаагч 24 цагаар үүргээ гүйцэтгэсний дараа бэлтгэл ээлж рүү шилжиж, үүрэг гүйцэтгэнэ. Мөн Тээврийн цагдаагийн албанаас 22, Нийслэлийн байгаль орчны газар болон дархан цаазат Богд уулын захиргааны газраас 113 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч иргэд агаар салхинд гарах хүсэл маш их болсон учраас Богд уул, Зүрх уул, Зайсан зэрэг хотын эргэн тойрны уул руу аялал, зугаалга хийж байна.

Иргэд эрүүл мэндээ хамгаалж, хүүхдүүдээ агаарт гаргахыг бид үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ногоон бүсэд ил задгай гал гаргаж болохгүй, гагнуур хийж болохгүй, байгалийн баялгийг ашиглах зорилгоор самар түүх, бугийн эвэр түүх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж болохгүйг анхааруулж байна.

-Эргүүл хийх үед илрүүлсэн зөрчил, дутагдлыг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн нөхцөл байдал хүндэрсэн. Өнгөрсөн онд таван байгууллагын хөдөлгөөнт эргүүл ажилласны үр дүнд гал түймрийн тоо буурсан. Хөдөлгөөнт эргүүл гарсны үр дүн их байдаг. Шар өвс шатаах, ил гал гаргаж байгаа иргэдийн зөрчлийг газар дээр нь унтрааж, хохирол болон түймэр тархах эрсдэлийг зогсоож байгаа. Зөрчил гаргаж байгаа иргэдэд Зөрчлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зөрчил гаргасан иргэнд 100 нэгжээс дээш, аж ахуйн нэгжид 1000 нэгжээс дээш торгуулийн арга хэмжээ авна. Бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.   

-Маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоож байгаа. Зуслангийн бүсэд байгаа иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хашаандаа байгаа өнжмөл шар өвсийг шууд шатаахгүй байх, шатаах тохиолдолд зориулалтын тагтай төмөр саванд хийж шатаах, эсвэл шуудайд хийж хогийн цэгт хаяхыг зөвлөе. Мөн гагнуур хийхгүй байхыг анхааруулж байна. Гагнуурын очноос түймэр гарах тохиолдол их байдаг. Иргэд асаасан тамхи, чүдэнзээ бүрэн унтраагаагүйгээс, бага насны хүүхдэдээ хараа хяналт муу тавьснаас үүдэн хүүхдүүд чүдэнз, галт хэрэгслээр тоглосноос болж, шар өвсний түймэр их гарч байна. Түймэр ой мод руу орсон тохиолдолд унтраах гэж цаг хугацаа, хүн хүч маш их зарцуулдаг.

Таны санамсар болгоомжгүй ганцхан үйлдэл, асааж орхисон ил задгай галаас болж байгаль экологи, эдийн засагт учрах хохирол тэрбумаар тооцогддог гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид коронавирусийн цар тахлын хүнд үетэй тэмцэхийн хажуугаар бусад гамшиг осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Манай албан хаагчид үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ой, хээрийн түймрийн эргүүлд, коронавирусийн тахалтай тэмцэх, мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүлээр ажиллаж байна. Тийм учраас онцгой байдлын албаны алба хаагчид, бусад төрийн албаны алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг хүсье. Өөрийнхөө болон бусдын эд хөрөнгө, амь насыг авран хамгаалах нь иргэн бүрийн үүрэг тул ухамсартай хандахыг уриалж байна.        

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 3 цаг 43 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 5 цаг 0 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 5 цаг 33 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 5 цаг 39 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 7 цаг 49 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 7 цаг 55 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 7 цаг 59 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 8 цаг 3 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 8 цаг 8 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цаг 50 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 10 цаг 41 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 10 цаг 47 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 10 цаг 52 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 11 цаг 0 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 11 цаг 4 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 11 цаг 59 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 12 цаг 0 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 12 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top