x

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Иргэдээс Дөрөвдүгээр сарын 2-8-ны хооронд нийт 2255 дуудлага ирснээс 2181 буюу 96.7 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 735 буюу 33.7 хувийг эзэлжээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандсанаас 111 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 174 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.


Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.  

-ПСР шинжилгээний хэдэн цэг ажиллаж байна вэ?

-ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд маань eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлэх юм. Хөдөө, орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл, тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх ПСР шинжилгээ авах явуулын гурван цэг өдөр бүр 10:00-17:00 цаг хүртэл дараах байршилд ажиллаж байна.

Үүнд:

  • Авто худалдааны цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд/

  • “Буянт-Ухаа” спортын ордон /Нисэхийн тойргоор урагшаа эргэхгүй, чигээрээ 100 орчим метр явж урагшаа эргэж орно/

  • “Баянзүрх” авто оношилгооны төв /Баянзүрх дүүргийн 8-р хороонд/

Дээр дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд шинжилгээнд хамрагдахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх

  • Зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл

  • Нас барсны гэрчилгээ /Буяны ажлаар явах тохиолдолд/

-50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-50-аас дээш насны иргэдийг хаана, хэзээ дархлаажуулалтад хамрагдах тухай мэдээллийг хорооноос холбогдож хүргүүлнэ. 18-50 насны иргэд өөрийн харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж, очсон дарааллын дагуу дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-13:00, 13:00-18:00 цагийн хооронд ажиллана. 13:00-14:00 цагийн хооронд өрөө, тасалгааг халдваргүйжүүлэх ажил хийгдэх юм. Мөн нэгдүгээр тунгаа хотод хийлгэсэн бол  хоёр дахь тунгаа хөдөө орон нутагтаа хийлгэж болно. Эрүүл мэндийн нэгдсэн нэг системд бүртгэж байгаа тул асуудалгүй вакциндаа хамрагдаж болно.

-Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдвол хаана хандах вэ?

-“Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд 80086829 дугаарт залгаж мэдэгдэнэ. Дуудлагын дагуу шинжилгээний баг /Тагнуул, Эрүүгийн цагдаа, ХӨСҮТ-ийн хамтарсан баг очиж, асуумж бөглүүлэн биеийн байдлыг тодорхойлж байгаа. Биеийн байдлыг тодорхойлоод хөнгөн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж, eruul.gerege.mn дээр бүртгэн харьяа дүүргийн эрүүл мэндийн газраас хяналтдаа авч, зөвлөгөө мэдээллээр хангана. Биеийн байдал хүнд байвал ХӨСҮТ рүү авч явах юм. Хамтарсан баг очиж үзэх хүртэл гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Ойрын хавьтал болсон иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Гэртээ аль болох бусад өрхийн гишүүнээс өөрийгөө тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Ойрын хавьтал болсон иргэнийг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлох бөгөөд иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top