x

Ш.Лхачинжав: Амиа алдсан албан хаагч эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг, шилдэг харуулын дарга байсан

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, оргосон хэрэг гараад байна.

Тэд байлдааныы галт зэвсэгтэй оргосон бөөөд, ойролцоох айлын мотоциклыг дээрэмдэж цааш явжээ. 

Эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллага болон тагнуул, хил хамгаалахыг байгууллагаас томилогдсон бүлэг гүйцэтгэж байна. Мөн нэмэлтээр нисдэг тэрэг гарган хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хил хамгаалах газраас өглөө. 

Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав "Хилийн цэргийн 0214 ангийн Дөрөвдүгээр заставын харуул дээр өчигдөр 18:00 цагт Монгол улсын хийлийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй манаа үүрэг гүйцэтгэсэн. Тэднийг ирэх явцад харуулын дарга нь манаагаа шалгаж буу туршихад, манаа гал нээж харуулын даргаа хөнөөгөөд зугтсан байна. Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуул, ангийн бүрэлдэхүүнтэй баг оргосон цэргүүдийг мөрөөр нь мөрдөөд явж байна. Хоёр цэргийн албан хаагч харуул дээр үлдсэн. Үлдсэн хоёр цэргээс манаанд явж ирээд ийм үйлдэл хийсэн гэдэг мэдээллийг өгсөн. Бид үлдсэн хоёр цэргээс харуулын даргын зүгээс цэргүүдэд янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн үү гэдгийг тодруулсан. Цэргүүдийн мэдээлснээр ямар нэг дарамт шахалт байгаагүй, харуулын дарга харин ч цэргүүдтэй эвтэй, оюунлаг, шүлэг уншиж өгдөг, хүнлэг харьцдаг байсан гэсэн мэдээллийг өгөөд байна.

Аймгаас шүүхийн шинжээчдийн баг газар дээр нь ажиллаж, хууль хяналтын байгууллагууд газар нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. 

Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Тэд 2020 оны Аравдугаар сард татагдаж ирсэн. Цэргүүдийн сэтгэлзүйд ямар нэгэн анхаарал татахуйц зүйл мэдэгдээгүй. Хилийн ангиудад сэтгэлзүйч хүрэлцээтэй байгаа. Бид юунаас болсон талаар тандалт судалгаа хийж байна.

Хил хамгаалах байгууллага сүүлийн жилд бүтэц зохион багуулалтын хүрээнд байнгын ар гэртэй нь холбоо баридаг, бичүүлдэг ийм арга хэмжээ явуулдаг. Тухайн цэргийн толгойд тухайн цаг, мунитанд ямар юм орж ийм үйлдэл гаргаж, эх орондоо өргөсөн тангаргаасаа няцаж, хилээ орхисонд шууд дүгнэлт хийхэд эрт байна. 

Хэрэг үйлдсэн цэргүүдийн ар гэртэй холбоо тогтоосон, яаж хамтарч ажиллах вэ гэсэн байдалтай байна.

Хоёр цэрэг Алтай сумын М гэгчийн айлд ороод мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Улмаар Алтай сумаас 50 орчим км-т Хонхор гэдэг газарт мотоциклоо орхиод цааш уул руу цөхцөл байдал илэрсэн. Одоо мөрийг илрүүлээд мөшгөж байна.

Амиа алдсан албан хаагч эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Онцолж хэлмээр байна. Талийгаач шилдэг албан хаагч байсан. Эхнэр нь хилийн застав дээр цэргүүдийн хоол хийдэг ажил эрхэлдэг. 

Цэргийн алба хаагчтай зүй бус харицах, нэг цохих, өшөглөхөд хариуцлага тооцдог дүрэм журам гараад бил мөрдөөд явж байгаа. Харуулын офицер албан үүрэг гүйцэтгэж байхдаа архи уух зэрэг зөрчил гаргавал шууд албанаас чөлөөлдөг. 

Хэрэг үйлдсэн цэргүүд 18, 19 настай сайхан залуучууд өргөсөн тангаргаасаа няцаад ийм хэрэг үйлдээд явсанд маш их харамсаж байна.

Нэг жилийн хугацаат цэргээр хилийн манааг хийлгэх үү, гэрээт цэргээр мануулах уу гэдэгт төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ийм асуудал гарч байгаатай холбогдуулан хууль эрх зүйг сайжруулах шаардлагатай байна. Хүний хүчээс илүү техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх тал дээр судалгаа хийж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.40.221)
    Зүгээр бсн хүнийг бол арай алахгүй бхаа яаж ч бодсон
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.58)
    Хайран залуу нас нэг л учир бий дээ ер нь хил хамгаалалыг цахимжуулах үгүй ядахад байнгын ахлагч нарыг бэлдэж сургаж мөн тэдний ахуй амьдралыг хилын цэргийн удирлагууд юугаарч дутаалгүй хангамжаа сайжируулчихвал болохгүй гэх газаргүй
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 27 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top