x

Гэр хороололд хүлэмжийн хийн бага ялгарал бүхий халаалтын эх үүсвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүллээ

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий үндсэн стратегийн хүрээнд гэр хороололд хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төслийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас гураьдугаар сарын 15-ны хооронд Их Британийн Элчин сайдын яамны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн болон хэсэгчилсэн дулаан хангамжид холбогдох боломжгүй гэр хорооллын захын бүсийн айл өрхүүдэд тав тухтай, хэрэглэхэд хялбар, ашиглалтын зардал багатай, агаарын бохирдолгүй, хамгийн гол нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахуйц үр нөлөөтэй дулааны эх үүсвэрийг тодорхойлохыг зорьсон бөгөөд уг төсөлд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 112 өрхийг хамруулсан.

Эдгээр судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн нүүрсний хэрэглээн дээр үндэслэн нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцоолоход жилд 4037 тонн CO2 үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрвээ эдгээр өрх хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийг ашиглавал CO2 нь 2822 тонноор буурах үр дүн гарах юм. Энэхүү тооцооллыг төвийн зургаан дүүргийн нийт гэр хорооллын захын бүсийн 194.749 айл өрхүүдэд хэрэгжихээр тооцвол CO2 нь 4.9 сая тонноор буурах дүн гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top