x

Оньсого шиг Л.Оюун-Эрдэнэ

Нийслэлд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох Онцгой комиссийн шийдвэртэй зэрэгцүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн олговор зарлалаа. Сангийн сайдын “7 хоногт багтаана” гэж амласан нөхөн олговрын мөнгө өчигдрөөс иргэдийн данс руу орж эхэлсэн. Ядаж л мөнгөтэй хоригдохоор болов, соошлаар нэг магтуу. Хүнийг бүр нэг адгийг нь үзэж, ягт нь тулгаж байгаад аяганд нь үмх хоол шидэж өгөхөөр л ингэж баярладаг байх. Сонгууль ч дөхөж байна.

Шинэ оны шампансктай хамт Ерөнхийлөгчийн буудуулсан өрх бүрийн сая төгрөг ингэж хэд нугараад иргэдийн гар дээр ирсэн байдаг юм. Өрх бүрийн сая төгрөгт 400 тэрбум төгрөг шаардлагатай байсан бол иргэн бүрт 300 мянгыг өгөхөд  нэг их наяд  хэрэгтэй. Гаргая гэсэн үедээ гаргадаг л мөнгө юм байна. Зөрүүлээд нөгөөх нь “сар бүрийн сая төгрөг” ярьж эхэлсэн гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдын зөвлөх Н.Түвшинбаяр багын найзаа зодож үхлийн ирмэгт аваачсанаас хойш Л.Оюун-Эрдэнэ тэр хүнийг танихаа больсон байдаг юм. Н.Түвшинбаяр нь уучлал гуйх ухамсар дутуу юм бол ядаж Л.Оюун-Эрдэнэ нь уучлал гуйчихаач гэсэн чинь хэвлэлийн төлөөлөгч нь гарч ирээд “Тэгж яривал Н.Түвшинбаярыг томилоо ч үгүй байсан. Бичиг цаасныхаа шатанд л явсан” гээд бултсан. Асуудал гарах болгонд заавал нэг шалтаг олно, зөрж ярина.

Өнгөрсөн онд Засгийн газар төсвөөс гадуур зарцуулсан Ковидын эсрэг таван их наяд төгрөгийнхөө тайланг танилцуулаач ээ гэж парламентын сөрөг хүчин нь лав гурван сар нэхэж, шаардаж байна. Тэгсэн мань эр зөрүүлээд “тэгвэл энэ онд 10 их наяд болгочихьё” гээд даваад явсан. "У.Хүрэлсүх л зарцуулсан шт, маньд ямар хамаатай" л гэж адарч байгаа бололтой. Ерөнхийлөгч нь 400 тэрбумын төсөв гуйсан чинь “400 байхгүй ээ, нэг их наяд байвал ямар вэ?” Оньсого таалгаад байгаа юм уу, хаашаа.

Эндээс ямар нэг учир шалтгааны хэлхээ холбоо харагдаж байна уу? Хэрэв тийм зүйл байгаа бол тэр нь “Намайг хэн хэлж нохойг хэн саах юм” гэсэн хүч түрсэн бардамнал л харагдаж байна.   

Үнэндээ бол Н.Түвшинбаярыг Ерөнхий сайдын зөвлөхөөр зарласан нь өнгөрсөн хоёрдугаар сар. Түүнээс хойш хоёр сар шахуу хугацаа өнгөрөөд явж байхад Ерөнхий сайд маань Н.Түвшинбаярыг судалж дуусаагүй л байсан гэнэ. Төрийн, улс төрийн албанд томилж байгаа хүн бүрийг ингэж “нягт нямбай” судалдаг бол манай төр мандан бадарлаа, бадарлаа.

Үгүй тэгээд уучлал гуйхдаа хүрвэл юухан хээхэн ч багадахгүй л дээ. Хүний хөл дээр гишгэчихээд уучлал гуйдаг л биз дээ.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.176.151)
    Жинхэнэ галзуу хүний тэмдэглэл. Энэ нэг сайт шиг юмаа устгаач. Жонхууу шиг юм бичсэнийг харвал Женкогийнх бололтой. Ядахдаа таван өгүүлбэр аятайхан биччихдэг хүмүүс хөлсөлж болдоггүй л юм байх даа.
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 57 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 6 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 14 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 48 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 23 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top