x

Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй!

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Дөрөвдүгээр сарын 7-нд иргэдээс нийт 358 дуудлага ирсэн байна. 

Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 34.1 хувийг машин ачилт, 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна.


Вакцинжуулалттай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариуллаа.

-Коронавирусийн вакцин хийлгэхийн өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?

-Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Мөн эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах шаардлагатай юм.

-Вакцин хийлгэсний дараа юунд анхаарах вэ?

-Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй, дулаан хувцаслах, даарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө аваарай. Харин вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй бөгөөд хоёр дахь тунгаа товлолт хугацаанд хийлгэх нь хамгийн чухал юм.

-Вакцин хийлгэснээр ямар хариу урвал илэрч болох вэ?

-Дархлаажуулалтын дараа, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, дотор муухайрах, халуурах, тариулсан газар хөндүүрлэх, хавдах, халуу оргих, бөөлжис хүрэх зэрэг ерөнхий хариу урвал эхний 20-30 минутад илэрдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 3 цаг 45 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 5 цаг 2 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 5 цаг 35 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 5 цаг 41 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 7 цаг 51 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 7 цаг 56 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 8 цаг 1 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 8 цаг 5 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 8 цаг 10 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цаг 52 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 10 цаг 43 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 10 цаг 49 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 10 цаг 54 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 11 цаг 2 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 11 цаг 6 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 12 цаг 1 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 12 цаг 2 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 12 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top