x

Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна

УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.


-Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа хэдий ч аль болох аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих зорилгоор хатуу хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж байна вэ?

-УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг худалдаа, үйлчилгээний газрууд хэрхэн мөрдөн ажиллаж байгаад бид хяналт, шалгалт хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгүүд, ПСР шинжилгээний цэгүүд, батлагдсан тохиолдлын голомтын халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, тухайн халдваргүйтгэлийн үйл ажиллагаа шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 12 чиглэлээр хяналт, шалгалт хийж  байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/246 тоот захирамж, Улсын онцгой комиссын 01 тоот тогтоолын хүрээнд дараах чиглэлээр хяналт, шалгалт хийж байна.

  • Дөрөвдүгээр сарын 3-17-ний өдөр хүртэл хязгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоосон 16 чиглэлийн аж ахуй нэгж байгууллагуудад улсын байцаагчдыг томилон үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд нь хяналт тавин ажиллаж байна.

  • Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтраад цагийн хязгаарлалтад орсон буюу өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа газруудад цаг хэтрүүлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

-Аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхэнтэй хэр хамтарч ажиллаж байна вэ?

-Аж ахуй нэгж байгууллагууд маань  тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх нь харьцангуй тогтмолжсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бол зөвлөн туслах үйлчилгээ буюу тухайн газар аж ахуй нэгж, байгууллага дээр хяналт шалгалтаар очихдоо тухайн тушаал, шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тал дээр нэг бүрчлэн зөвлөж, зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна. Томоохон зах, худалдааны төвүүд болон хүнсний үйлдвэрийн газруудад цахимаар сургалт хийж байгаа.

Мөн гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, яамдын сайд нартай хамтран худалдаа, үйлчилгээний газрууд, бассейн, саун, фитнес, хүнсний үйлдвэрүүд гэх мэт газруудад УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайн цэгүүд дээрх халдварын эрсдэл, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийсэн. Аж ахуй нэгж, байгууллагууд тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил дээр харьцангуй сайжирсан боловч зах худалдааны төвүүд дээр дараах зөрчлүүд илэрч байна.

  • Хүн хоорондын зай бариулаагүй.

  • Нэг чигийн урсгалыг төлөвлөж, зохион байгуулаагүй.

  • Мах, бусад хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй.

  • QR код уншуулаагүй, тогтмолжуулаагүй.

  • Ажилтан, албан хаагчдадаа хамгаалалтын хувцас, хэрэгсэл бүрэн өмсгөж хэвшүүлээгүй.

  • Халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийдэггүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top