x

Өнөөдөр олон улсын ШӨЛНИЙ ӨДӨР

Дэлхийн хоолны хорхойтнууд Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг Шөлний өдөр хэмээн тэмдэглэдэг.

Энэ гайхалтай хоолыг хэн хэзээ зохиосныг хэн ч мэдэхгүй. Эхлээд шөл хийх сав суулга байгаагүй учраас чанамал шиг л нунтагласан үрээр бантан шигхоол хийдэг байсан гэж эрдэмтэн мэргэд төсөөлж байгаа.

Шөл нь өнөөдрийн ойлголтоор өдөр тутмын хоол болсон ба хүн ваар бэлтгэж сурсан таван зууны өмнөөс л шөл чанах сав суулгатай болжээ.

Европ, Орост шөл XVIII зуунаас тархжээ.

“Суп” буюу шөл гэсэн үг Петр хааны үед дэлгэрсэн бөгөөд өмнө нь шингэн хоолыг бантан гэх утгаар хэлдэг байж. Эрт дээр цагт мах, загас, ногооны тунгалаг шөлийг хандмал гэдэг байсан түүхтэй.

Шөл гэх нэгдүгээр хоол нь өдөр тутмын хоолны чухал хэсэг ба эрүүл организмын баталгаа юм. Азид бол шөл арай эрт цагийнх. Хятадаас тархжээ. Гэхдээ Монголд ер нь нүүдэлчид мах их чанах учир шөл эртнээс үүдэлтэй гэж болно. Харин шөлөө хэрхэн хачирлаж байсан нь тодорхойгүй.

Улс орнуудад үндэсний шөлнүүд гэж бий. Англид тэр нь үхрийн годонгийн шөл, Америкт бол хясааны шөл юм. Германд өтгөн шөл чанан түүндээ зайдас хиам  буурцаг, ногоо нэмдэг. Утсан махтай шөлийг Испанийн Андалузид гаспаччо гэдэг ба тиймэрхүү шөл Данид бий. Францад сонгинын битүү шөл, Энэтхэгт карритай тахианы махан шөл, Унгарт гуляш шөл, Гүржид харчо шөл, Японд мисо шөл, Украин ба Орост борщ, щи шөл ихээхэн алдартай.

Азийн шөлнүүд нь голдуу лапша юм.

Сонирхолтой баримтууд:

  • "Суп" - soupe – гэсэн франц үг нь латин үндэстэй “талх дүрсэн ханд” гэсэн утгатай. Мах, загас, мөөг, ногоо, будааны чанамал хоолыг шөл гэнэ.
  • Эрдэмтэд анхны шөлийг усны үхрийн махаар МЭӨ 6000 жилийн өмнө чансан гэжээ.
  • Хятадын он дарааллын бичигт хоолны жорын номны тухай мөн тэнд нэг бүлгийг нь шөлөнд зориулсан байгааг бичжээ. Тэр баримт нь МЭӨ 4700 оных ажээ.
  • Орчин цагийн гэх жоронд таарахаар чанагдсан анхны шөл МЭӨ Нэгдүгээр зууны орчим Азид гарч иржээ.
  • Орост жилдээ 30 тэрбум порцийн шөл чанадаг ба шөлний хэрэглээгээр оросууд дэлхийн хоёрт бичигджээ. Тэргүүн байрыг нь хятадууд авсан байгаа. Оросын шөлний 90 хувийг гэртээ бэлтгэдэг статистиктай.

Шөлний үндсэн төрлийг ингэж ангилдаг: 

  • Халуун ба хүйтэн шөл; 
  • Илчлэгээр нь хөнгөн, өег; 
  • Бүтцээр нь ногооны ба махтай шөл; 
  • Бэлтгэх техникээр нь чанамал ба түүхий; зутан; амт оруулах эсвэл өтгөрүүлсэн; 
  • Амтаар нь давстай, дундын, амттан  гэж ялгадаг байна.

Дэлхийн хэмжээгээр ойролцоогоор 150 мянга гаруй төрлийн шөл байдаг ба төрөл бүр нь өөрийн хувилбаруудтай юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top