x

Н.Түвшинбаярын медалийн тоог ТЭГ болгосон гэдэг нь БАТЛАГДААГҮЙ

Улсын начин Э.Энхбат бусдад зодуулснаас хүнд гэмтэл авч, сэхээн амьдруулах тасагт хүнд байдалтай байна. Энэ хэрэгт Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг холбогдуулан шалгаж буй. 

Тэгвэл Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна. Хүнлэг бус үйлдэл гаргасан хэнээс ч байсан Эв найрамдалын бэлэг тэмдэг болдог дэлхийн наадам медалаа хурааж авдаг шудрага журамтай. МУ дэлхийн шившиг болохоосоо өмнө хууль шүүхээрээ ял шийтгэлийг нь өгч шудрага хандана гэж найдаж байна. Эх сурвалж: https://www.olympic.org/tuvshinbayar-naidan” гэсэн постыг оруулжээ.

Уг постыг нэг цагийн дотор 415 хүн хуваалцаж, 2,200 хүн хариу үйлдэл үзүүлж, 649 хүн сэтгэгдэл бичжээ.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

FACTCHECK: Түүний шэйрлэсэн эх сурвалж болох сайт орохгүй алдаа зааж байна. Тиймээс бид олон улсын олимпын хорооны www.olympic.org сайтад орж, Tuvshinbayar гэж хайхад дараах илэрц гарч байна.

Уг мэдээлэлд Н.Түвшинбаяр нь Монголын анхны олимпын алтан медальт тамирчин болохыг тодотгосон мэдээлэл дэлгэрэнгүй байна. Мөн Result буюу үр дүн гэсэн хэсэгт Бээжингийн олимпын Алт, Лондоны олимпын Мөнгөн медальт гэж тэмдэглэсэн байна.

Манай улсын тамирчид олимпоос нийт 26 медаль хүртэж байсан бөгөөд тэдгээрээс зургаан тамирчны медалийн тоо Н.Түвшинбаярынхтай адил тэг болсон харагдаж байна.

Жишээлбэл, жүдо бөхийн олимпын мөнгөн медальт Д.Сумъяаг мөн бид хайлт хэсгээр нягтлахад түүний талаарх мэдээлэл мөн ижил гарч ирж байна. Зургийн доод хэсэгт медалийн тоо байхгүй ч доод Үр дүн хэсэгт Рио 2016 олимпоос Мөнгөн медаль хүртсэн гэжээ.

Мөн 2008 оны Бээжингийн олимпоос буудлагын төрлөөр мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаагийн медалийн тоо мөн бүгд тэг болсон байна. Түүний мэдээллийн доод талд мөн Н.Түвшинбаяртай ижил авсан медалийн дэлгэрэнгүй нь байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна” гэдэг нь БАТЛАГДААГҮЙ байна. Түүний холбогдоод буй асуудалтай холбоотойгоор медалийг тэглэсэн бус Олимпийн хорооны сайтын мэдээлэлд зөрүү гарсныг дээр дурдсан тамирчдын мэдээллээс харж болохоор байгаа юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байгаа. Одоогоор түүний гэмт бурууг хууль, шүүхийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байгаа билээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хэмээн заасан байдаг.

Түүнчлэн Олимпын харти буюу олимпын үндсэн хуульд “Бүрэн хүлээн зөвшөөрлийг цуцлах” гэсэн тусдаа заалт бий. Уг заалтад “Олимпын наадмын үеэр Олимпын харт, Олон улсын сэргээшийн эсрэг дүрэм, ОУОХ-ны ёс зүйн дүрэм, ОУОХ, ОУСХ, ҮОХ-ноос гаргасан нийтээр хүлээн зөвшөөрсөн журам, бусад шийдвэр, ёс зүйн хууль зэрэг зөрчигдсөн ёс бус үйлдлийн аливаа илрэл тохиолдолдвол” арга хэмжээ авах бөгөөд арга хэмжээ шийтгэл оногдуулахаасаа өмнө ОУОХ-ны эрх бүхий байгууллагаас анхааруулга өгч болно гэж заажээ. Мөн эцсийн шийдвэрийг Олон улсын олимпын хороо гаргана гэсэн байна.

Эх сурвалж: factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 57 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 6 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 14 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 48 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 23 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top