x

Б.Нандинцэцэг: Жүжиглэхээ боль, Түвшинбаяр аа!

Улсын начин Э.Энхбат бусдад зодуулснаас хүнд гэмтэл авч, Сэхээн амьдруулах тасагт хүнд байдалтай байна гэж түүний эхнэр Б.Нандинцэцэг өчигдөр цахим хуудаснаа мэдээлж, зургийг нь дэлгэсэн. 

Б.Нандинцэцэг мөн энэ хэрэгт Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, МҮОХ-ны Ерөнхийлөгч Найдангын Түвшинбаярыг холбоотой гэдгийг хэлээд байгаа. 

Харин Н.Түвшинбаярыг эрэх хайх ажиллагааг эхлүүлсэн гэж цагдаагийн газраас мэдээлж байсан ч тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зургаа нийтэд тараагаад байна.

Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг  мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нөхөр маань эмнэлэгт ирээд шокноосоо гарахгүй “Түвшинбаяр аа одоо больчих л доо” гээд л хашгирч байсан. Дөрвийн дөрвөн хүн тариаг нь хийлгэх гээд барьж дийлэхгүй байсан. Шууд жүжиг тавьж байна шүү дээ. Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, одоо болно. Үнэн гэж байдаг. Үнэний төлөө явах болно. Эхлээд би нөхрөө босгоодохьё. Би нөхрийгөө зүлэг ногоон дэвжээн дээрээ дахин барилдахыг хармаар байна.

Н.Түвшинбаяр манай гэр бүлийн найз Хосбаяр гэж залууг хоёр жилийн өмнө ямар ч шалтгаангүй зодож байсан, харсан гэрчүүд ч байгаа. Тэрнээс болоод найзууд байхаа больсон. Манай гэр бүлийн сайн найз Тулга гэж ах бий. Хагалгаанд ороод удаагүй байсан 60 хүрэх гэж байгаа Тулга ах өчигдөр нөхрийг маань авахаар очиход “Чи муу хэнийг авах гэж ирж байгаа минь п... минь” гэж дайрч хөгшин хүнийг өвчтэй газар руу нь цохиж авсан.

Би дөнгөж сая сэхээний эмчтэй уулзахад “Сэхээнд хүнд, маш хүнд гэсэн хоёрхон хүн ордог. Танай нөхөр маш хүндэд нь орж байгаа шүү” гэсэн. Яагаад гэхээр хоёроос дээш хавсарсан хүнд гэмтлүүд байна. Тархины суурь яс нь хугарсан, цус хуралттай, урд талын дух цөмөрсөн. Чи харсан уу гээд л хэвлэлүүд намайг мушгиж байна. Харсан хүн зөндөө байгаа, очоод асуугаарай" гэлээ. 

Харин Н.Түвшинбаяр аваргын дэлгэсэн зураг аргагүй хамгаалалт хэрэглэсэн үү гэсэн хардлага төрүүлээд байна гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав. 

Тэрээр “Өчигдөр намайг очиход зүв зүгээр байсан шүү дээ. Миний ханийг цусыг нь гартал балбачихсан, өөрийнх нь гар цус болчихсон, угаалгын өрөө явж угаасан гэж байгаа. Би хашгираад “Чи яаж байгаа юм. Миний хань чамд ямар гай болсон юм” гэхэд миний урдаас юу ч хэлээгүй" гэв.

Мөн тэрээр мэдээллийн үеэр маш хэцүү байсан ч дараа үүсэх нөхцөл байдлыг бодож тэвчсэн, хэрэг болсон газрыг бүхэлд нь утсандаа бичиж авсан гэдгээ хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top