x

А.Энхманлай: ХСҮТ рүү орох дөрвөн гарцыг нээхэд эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улаанбаатар хотын газрын харилцаа, хот байгуулалт, геодези, зураг зүйн болон кадастрын бүртгэл, газрын төлбөртэй холбоотой төрийн хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлдэг. Тус албаны дарга А.Энхманлайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай албанаас сүүлийн үед ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хаалт, байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлсэн. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс барьж ашиглах, буулгах журам баталсан байдаг. Энэ журмын дагуу хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвийн хэсэгт гол анхаарлаа хандуулахаар зорилго тавин ажиллаж байна.

Хашаа болон газрын зөрчил арилгах арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ болон харьяа байгууллагуудаас  жил болгон зохион байгуулдаг.  Энэ жил ч мөн адил үргэлжлээд явж байна. Улаанбаатар хотын Их тойруу, Бага тойруу зэрэг төв хэсэгт нийт 1100 га газарт хашаа, явган хүнийг гарцыг чөлөөлөх, хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, орц, гарцыг нээх, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа хашаа, хаалтуудыг авах арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Хотын төв хэсэг Их тойрууг 10 бүс гэж нэгж хэсэгт хуваана. Судалгаа хийж үзэхэд, нийт 1700 гаруй  газар эзэмшигчид эзэмшиж байгаа газраа хашаа, хайс барьж, тойруулан хашжээ. Уртын нэгжээр тооцвол 12 км хашаа Улаанбаатар хотын төв хэсгийг хаасан байна. Гэтэл газар эзэмшигч газрыг хашаагүй эзэмших зарчимтай. Ийм хэлбэрээр  гэрээ байгуулдаг. Гэрээнд хашаа барихгүй байх, орчноо тохижуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг бүх асуудлыг тусгаж өгсөн байдаг боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Энэ нь нийтийн эрх ашгийг ноцтой хохироож байна. 

1.4 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод амьдарч, хотын төв хэсгээр газар эзэмшиж байгаагийн хувьд бид тодорхой хэмжээнд үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Энэ журмын хэрэгжилтийг хангах болон аяны хүрээнд хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах  юм. Энэ арга хэмжээнд газар эзэмшигчид санаачилгатай, сэтгэлээ зориулж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Бүгд хашаагүй болчихвол гадаадын өндөр хөгжилтэй орнууд шиг нийтийн эзэмшлийн  зам, талбай нь хүрэлцээтэй байх юм. 

-“Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг бусдад алддаг байсан бол одоо буцааж авдаг жишиг тогтож байна” гэж УИХ-ын гишүүн Б.Чинбүрэн ХСҮТ дээр ажиллах үеэрээ мэдэгдэж байсан. Тэгэхээр цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт газар ашиглах, эзэмших хэрэгцээг хэрхэн шийдвэрлэж ажиллах вэ?

-Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ нь улсын урдаа барьдаг эмнэлэг. Тус эмнэлгийн газар 2004 оноос алдагдаж, хасагдсаар газрын хэмжээ нь 3.6 га болсон байдаг. Тус эмнэлгийг тойроод орон сууцны барилга, үйлчилгээний барилгууд баригдсанаас болоод эмнэлэг рүү орж, гардаг ганцхан замтай болсон байсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба НЗДТГ-тай хамтран ХСҮТ рүү орох дөрвөн гарцыг нээж өглөө. Мэдээж эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан. НЗДТГ-аас эмнэлгүүдийн гадна тохижилтыг хийж хэрэгжүүллээ. Орчин үеийн эмнэлгийн стандарт, шаардлагад нийцсэн тохижилт, орц, гарцтай болсон. Гэхдээ энэ арга хэмжээ хангалтгүй байна. Жилээс жилд тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийг өргөтгөх, шинэчлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Б.Чинбүрэн хөндсөн.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдалтай танилцаж үүрэг, чиглэлүүд өгсөн. Хавдрын эмнэлгийн ойролцоо олон жил болсон  гараашууд байна. Улаанбаатар хотод байгаа түр байгууламж буюу зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах  ажлууд хэрэгжиж байна. Газрын зөрчил арилгах  арга хэмжээний хүрээнд  гараашуудыг буулгаж, газрыг нь чөлөөлнө. Иргэдтэй зөвшилцөн ХСҮТ-ийн дэргэд Хавдрын эрт илрүүлэлтийн төв барих  газрын асуудлыг шийдсэн. Энэ ажлуудыг цаашид үе шаттай хэрэгжүүлж, бусад эмнэлгийн орц, гарцыг чөлөөлөх төлөвлөгөөт ажлууд хийнэ.

Мөн 1990 оноос хойш  замбараагүй газар олголтын улмаас 26 сургууль, цэцэрлэг газраа алдаж, барилга, байшин барьсан асуудал гарсан.  Нийслэлийн Засаг даргаас эдгээр газрын  газар эзэмших эрхийг хүчингүй болгон, буцааж сургууль, цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлэхийг үүрэг болгосны дагуу ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн газруудаа аль болох хамгаалах ёстой.

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 70 байршлын 150 га гаруй талбайг  нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Энэ жилийн тухайд хэрхэн ажиллах вэ? 

-Манай алба 2019 оноос хойш Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн газруудыг Газрын тухай хуульд заасны дагуу хамгаалалтад  авч, бүртгэлжүүлж байна. Нийтийн эзэмшлийн газарт олгосон байсан газруудыг  бүгдийг нь хүчингүй болгосон. Олон газар хүчингүй болж, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс хууль, тогтоомжийн дагуу Засаг даргын шийдвэр зөв юм байна гэдэг шийдвэр гарсан. Чөлөөлж авсан газруудаа НИТХ-аар хуульд заасны дагуу хамгаалалтад авах, бүртгэлжүүлэх, нийтийн эдэлбэр газраар тогтоолгож, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулж,  түүний арчлалт, хамгаалалт, тохижилтыг хариуцуулж ажиллаж байна. Цаашид нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улсын байгууллагуудын газрыг бусдад олгохгүй, алдахгүй байх боломжтой болгож эхэлсэн гэж хэлж болно.

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? 

-Бид иргэддээ газартай холбоотой төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, шударга хүргэх талд анхаарч ажиллаж байна. Газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулах, Монгол Улсын Засгийн  газраас emongolia цахим  хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан газрын албанд egazar.mn гар утасны аппликейшн,  egazar.gov.mn веб хуудас ажиллуулж, иргэд, аж ахуйн нэгж мэдээлэл авах боломжтой болсон. 19 төрлийн үйлчилгээг цахим байдлаар үзүүлж байна. Цаашид бүх үйлчилгээг цахимаар үзүүлэх  зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.  Мөн газрын харилцаатай холбоотой автомат асуулт хариултын  чатбот цэсийг ашиглалтад оруулсан.

Түүнчлэн 77771285 дугаараар газрын албаны албан хаагчидтай  холбогдож болно. Мөн тэндээс өөрийн хүссэн мэдээ, мэдээллийг авах боломжтой болж байна. Заавал газрын албаны нэг албан хаагчийн холбоо барих дугаарыг мэдэх шаардлагагүй, лавлах утсаар албан хаагчидтай холбогдох боломжтой. Тусгай дугаараар манай үйл ажиллагаа, өргөдөл, гомдол  хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар мессэжээр хариу хүргүүлэх арга хэмжээнүүд хэрэгжээд явж байна. Энэ арга хэмжээг олон түмэнд хүргэх, бүх хүн хэрэглэж сурах зэрэг дараа дараагийн ажилд анхаарал хандуулан ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top