x

Б.Пүрэвдорж гишүүний "халбага"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж парламентын олонхитой үгээ ололцох гэж үнэхээр нэг аргаа барж байгаа бололтой. Өнөөдрийн нэгдсэн чуулганд тэр халбага ханцуйлж ирсэн байв. Бүр хоёрын зэргийг. 

Учир нь өнөөдөр чуулганы нэгдсэн "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Баар, ресторан, лоунж зэрэгт архийг шилээр нь зарахыг хориглосон заалтыг хуулийн төсөлд тусгасан. Зөвхөн граммаар зарна. Соёлтой хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилготой" гэсэн билээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар "Хуулийн төсөлд байгаа зарим заалттай санал нийлж байна. Архидан согтуурах явдал нийгэмд гай гамшиг авчирч байгаа нь үнэн. Гэхдээ төслийн хэд хэдэн зүйлтэй санал нийлэхгүй байна. Архийг шилээр нь биш, "шот"-оор нь зарна гэж байна. Тэр нь 30 грамм буюу амны халбага архи гэсэн үг. Монгол улсын хүн ам цөөн, ажиллах хүчин бага. Ийм хууль баталбал баар, ресторанд ажиллах залуусын тоо л нэмэгдэнэ. Баялаг бүтээдэггүй үйлчилгээний салбарт ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ. Дараа нь пивоо ч уу гэх юм байна л даа" хэмээн уртаа иштэй шөлний халбага үзүүлэв.

Эцэст нь тэр "Хууль боловсруулахдаа амьдралд нийцтэй байдлыг нь бодолцох хэрэгтэй. Гэр хороололд архи хамгийн хямдхан байгаа. Архийг бага хэмжээгээр зарвал хүүхдүүд хамгийн түрүүнд өртөнө" гэсэн юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс дээрх хуулийн төсөлд тусгуулахаар,

-Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох

-Цэгийн тоо буюу байршлыг цөөрүүлэх

-Цагийн хязгаарлалт тогтоох

-Үйлдвэрлэлд хяналт тавихаас гадна албадан эмчилгээтэй холбоотой заалтуудыг түлхүү оруулж өгөх

-Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурах явдлыг хатуу хориглох

-Чингис хаан, төрийн соёмбо, төрийн бэлгэ тэмдэгтэй архины үйлдвэрлэлийг хориглох

-Иргэдийн дунд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү зохион байгуулах зэрэг саналуудыг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 57 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 6 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 14 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 48 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 23 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top