x

АХБ-аас Монгол улсад цар тахлын эсрэг арга хэмжээг дэмжих 100 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон коронавируст (КОВИД-19) цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээг дэмжихэд чиглэсэн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг гуравдугаар сарын сарын 30-ны өдөр баталжээ.

АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч “КОВИД-19 болон шинээр гарч буй халдварт өвчнүүд Монгол Улсад эмзэг тусч байна. Халдварын тоо эрс нэмэгдэх нь хорио цээрийн байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бэлдмэл болон бусад нэн хэрэгцээтэй нөөцийг хомсдолд оруулж, эрүүл мэндийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх юм. “Энэхүү төслөөр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, ирээдүйд эрүүл мэндийн салбарт тохиох хямралын эсрэг хариу арга хэмжээ авах Монгол Улсын бэлэн байдлыг сайжруулахад дөхөм болох дунд хугацааны шинэчлэлийг эрчимжүүлнэ” гэжээ.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх онцгой байдлын хатуу арга хэмжээнүүдийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дотоодын тархалтыг тодорхой хугацаагаар хойшлуулж чадсан хэдий ч нийт хүн амын 60 орчим хувь нь халдвар авах өндөр эрсдэлтэй байна гэсэн Засгийн газрын тооцоо гарчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2017 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын цар тахлын бэлэн байдлын суурь чадавхи хязгаарлагдмал байгаа гэж дүгнэсэн нь тус улс КОВИД-19 буюу үүнтэй ижил төстэй цар тахлын тохиолдол эрс нэмэгдэхэд бэлэн биш байгааг харуулж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд эмийн зохицуулалтыг яаралтай шинэчлэх шаардлага бий. Монгол Улсад хэрэглэж буй нийт эмийн 10.1% нь стандартын шаардлага хангаагүй,  4.3% нь бүртгэлгүй, 0.8% нь хуурамч байгаа нь дэлхийд дээгүүрт орж байна. Монгол Улсын төвлөрсөн бус эмийн зохицуулалт болон эмийн салбарын үр ашиггүй байдал нь КОВИД-19-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон саад учруулж байгаа юм.

Тус төсөл нь шинэчлэлийн дөрвөн чиглэлд төвлөрөх болно, үүнд: эрүүл мэндийн салбарын төлөвлөлт, бэлэн байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ нэн шаардлагатай эм, яаралтай тусламжийн хангамжийг бий болгох; дотоодын эмийн зохицуулалтыг сайжруулах, эмнэлгийн бие даасан байдал, сайн засаглалыг бэхжүүлэх; үр ашгийг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын худалдан авалтыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний худалдан авалтыг төвлөрүүлэх; мөн ойрын 3-5 жилийн хугацаанд улсын төсвийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг чиглэлд төвлөрнө.

Эрүүл мэндийн салбарын төлөвлөлтийн чадавхи, бэлэн байдлыг бэхжүүлэхийн тулд Засгийн газраас эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед олон салбар, зохион байгуулалтын бүтцийг уялдуулан зохицуулах ослын удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх юм. Мөн Засгийн газраас гамшгийн үеийн мэдээлэл солилцоог хөнгөвчлөх салбар дундын удирдлагын мэдээллийн санг бий болгоно.

АХБ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан гол түншүүдийн нэг юм. 1993 оноос хойш тус банкнаас хийсэн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Их Хурлаар баталсан хууль тогтоомж, тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцооны нэн чухал шинэчлэлүүдийг хийхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж ирсэн.

КОВИД-19 цар тахлын үед АХБ-наас Монгол Улсад цогц тусламж дэмжлэг үзүүлж байна.

Үүнд:

  • Эрүүл мэндийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан буцалтгүй тусламжийн төслүүд, эрүүл мэндийн салбарын халдварт өвчний хяналтыг дэмжих 30 сая ам.долларын зээл

  • Ядуу, эмзэг бүлгийн иргэдэд хүрэх нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор энэ оны 3 дугаар сард баталсан 73 сая ам.долларын зээл

  • Эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын арга хэмжээг бэхжүүлэхэд зориулсан 26.4 сая ам.долларын зээл

  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа зэргийг дурдаж болно.

АХБ-наас КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хүрээнд эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, цар тахлын улмаас бий болсон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларыг олгосон. Ази, Номхон далайн вакцины хүртээмжийг дэмжих АПВАКС хөтөлбөрөөс санхүүжүүлэх вакцинжуулалтын төслийг мөн хэлэлцэж байна гэж АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 49 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top