x

Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

Нийслэлийн хүн амын 51 хувь, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харин НИТХ 45 төлөөлөгчтэй бөгөөд тэдгээрээс найм нь эмэгтэй. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулсан билээ.

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Тэрээр “Эмэгтэйчүүдийн зөвлөл байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүч, оролцоо туйлын чухал. Цаг үеэ зөв мэдэрч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийг богино хугацаанд байгуулсанд баяр хүргэе. Нийгэмд тулгамдсан олон асуудал байгаа. Та бүхэн санал, санаачилга гаргаж, манлайлж ажиллаарай. Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтран ажиллах талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг онцолсон.

НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Бид нийслэлд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, шинжлэх ухаанчаар ажиллахаар төлөвлөсөн. Ямар нэг улс төрийн нам үл харгалзан, эмэгтэйчүүдийнхээ төлөө зүтгэнэ” хэмээлээ.

Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд хийх ажлынхаа хүрээнд дөрвөн том зорилт тавьж, гол чиглэлээ болгон ажиллахаар төлөвлөжээ.

Тодруулбал, 

  • Нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжиж ажиллана.
  • Хоёрдугаарт, ахмадуудын эрүүл мэнд,
  • Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг хүмүүст анхаарал хандуулна.
  • Дөрөвдүгээрт, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлийн чиглэлд бүх талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас дээрх дөрвөн зорилтоос аль нэгийг сонгон, дэмжиж ажиллахыг хүслээ.

Тэд мөн төсвийн тооцоолол, шаардлагатай зүйлсийг хийсэн аж. Хотын дарга ч тэдний  гаргасан санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 4 цаг 38 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 5 цаг 55 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 6 цаг 28 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 6 цаг 34 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 8 цаг 44 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 8 цаг 49 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 8 цаг 54 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 8 цаг 58 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 9 цаг 3 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цаг 45 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 11 цаг 35 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 11 цаг 42 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 11 цаг 46 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 11 цаг 55 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 11 цаг 59 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 12 цаг 54 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 12 цаг 55 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 13 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top