x

Салаан даргадаа зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн цэрэг нас баржээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж, хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг энэ сарын 29-ний өдөр гарсан.

Түүнийг ТТАХНЭ-т эмчлүүлж байсан бөгөөд цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эх сурвалжын мэдээллээр "Талийгаач Гуравдугаар сарын 29-ний 01:39 цагт ухаангүй, биеийн байдал хүнд, комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, эрчимт эмчилгээний тасагт авсан. Ингээд тархины хатуу хальсан доорх цус харвалт, амьсгал зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор эмчилгээ хийж байсан бөгөөд 30-ны өдрийн 23:15 цагт нас барсан" гэлээ.

Хэргийг эргэн сануулбал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр "Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа" гэж  мэдээлсэн.

Мөн "Дэслэгч Г-тэй холбогдох хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд тухайн анги байгууллагын удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн Хуурай замын цэргийн командлалын удирдлага, ЗХЖШ-аас ч хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэдгээ илэрхийлсэн гэсэн юм.

Талийгаасийн ар гэрийнхэн болон найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 4 цаг 37 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 5 цаг 54 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 6 цаг 27 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 6 цаг 33 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 8 цаг 43 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 8 цаг 48 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 8 цаг 53 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 8 цаг 57 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 9 цаг 2 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цаг 44 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 11 цаг 35 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 11 цаг 41 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 11 цаг 46 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 11 цаг 54 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 11 цаг 58 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 12 цаг 53 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 12 цаг 54 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 13 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top