x

Д.Сумъяабазар: “Эко констракшн” хуулийн хүрээнд ажиллахгүй бол газрын эрхийг нь цуцална

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм.

Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон.

Тэрээр “Эко констракшн”-ы гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, залруулж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Норм, дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Тэрийгээ зөрчвөл сануулаад, болохгүй бол газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав” хэмээн ярилаа.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд үүсээд байгаа асуудлаар холбогдох аж ахуйн нэгжүүд рүү албан бичиг явуулах үүргийг өгсөн юм. Тэрээр “Тэнд ногоон байгууламж, эсвэл цэцэрлэг байна. Дөрвөн байшингийн дунд дахиад байшин барина гэж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүд рүү цуцлах мэдэгдлийг нь хүргүүл” гэв.

Түүнчлэн “Улаанбаатар хотын амин судас бол хот төлөвлөлт. Бид зөв төлөвлөлт хийж байж хотын үнэ цэн өснө. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тиймээс зөв төлөвлөлттэй ажиллах ёстой” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 4 цаг 37 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 5 цаг 54 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 6 цаг 27 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 6 цаг 33 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 8 цаг 43 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 8 цаг 49 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 8 цаг 53 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 8 цаг 57 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 9 цаг 2 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цаг 44 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 11 цаг 35 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 11 цаг 41 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 11 цаг 46 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 11 цаг 54 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 11 цаг 58 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 12 цаг 53 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 12 цаг 54 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 13 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top