x

Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавиж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын дарга Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.

Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр энэ сарын 22-27-ны хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, хог хаягдлын эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ. Мөн нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 35, эх загвар зураггүй 33, барилгын ажлын зөвшөөрөлгүй 48 буюу нийт 116 барилгыг зөрчлийн хэлбэрээр нь ангилан, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн арга хэмжээ тооцож, баримт бичгийг нөхөж олгох, байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа гэлээ.

Түүнчлэн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх чиглэлээр энэ сарын 25-26-нд Хан-Уул дүүргийн 8, 9, 11, 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 иргэн, аж ахуйн нэгжийн орчны аюулгүй байдалтай танилцаж, 28 барилгад түр хашааны стандартыг мөрдөж, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын зөрчлийг арилгах хүрээнд холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хотын өнгө үзэмжийг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах чиглэлээр хийж байгаа ажлуудаа эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Улаанбаатар хотын амин судас нь хот төлөвлөлт. Тиймээс хот төлөвлөлтийн асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өглөө.

Мөн  нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын авто зам, орон сууцны хороолол дундах авто замуудад өнгө үзэмжгүй эвдэрч гэмтсэн хайс, бетон хаалтуудыг цэгцлэх, зөрчлийг арилгуулахыг даалгалаа.

Хэдийгээр иргэдийг дархлаажуулах ажил хийгдэж байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүхийг Хотын дарга уриалсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top