x

Нийслэлд 400, орон нутагт 174, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

-Сүүлийн хоногт 15 лабораторид 13,210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 7,589 болж байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиодол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа. 

Сүүлийн хоногт 185 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна.

Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоногт гэхэд 86 тохиолдол бүртгэгдсэн. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.

"Ногоон бүс" байсан Сэлэнгэ аймагт халдвар батлагдаж, нийт 14 аймагт COVID-19 тархлаа

Энэ сарын 1-нээс нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээс хойш 28 хоногт нийт 14 аймагт коронавирусийн халдвар тархаж, сүүлийн 24 цагт орон нутагт 174 хүн өвчлөөд байна. 

Сэлэнгэ аймагт анх төмөр замаар дамжсан халдвар гарч, нийт 219 тохиолдол батлагдсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-наас хойш дахин COVID-19 бүртгэгдэлгүй гөрван сар гаруй хугацаа өнгөрч, тус аймгийг "Ногоон бүс"-ээр зарлаад байсан билээ. Гэвч өнгөрсөн нэг хоногт тус аймагт халдварын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ.

Мөн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувиллын газарт шинэ голомт дэгдэж, тус сувилалд амарсан 13 аймгийн 174 хүний 62-оос нь халдвар илрээд байгааг өчигдөр ЭМЯ мэдээлсэн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top