x

Коронавирусийн халдварын 321 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-өөс өнгөрсөн нэг хоногт улсын хэмжээннд хийсэн коронавирусын шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

-“Сүүлийн 24 цагийн хугацаанд 13057 хүнд шинжилгээ хийснээс 321 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7014 боллоо.

Өнгөрсөн нэг хоногт 104 тохиолдол эдгэрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 4341 болсон байна.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 321 тохиолдлын 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нийслэлд бүртгэгдсэн нийт халдварын тоо 5868 болж байна. Орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол болсон байна" гэв.   

Сүүлийн 24 цагт орон нутагт бүртгэгдсэн шинээр бүргэгдсэн 59 тохиолдол: 

  • Дархан-Уул 10
  • Баянхонгор 7
  • Архангай 19
  • Өвөрхангай 8
  • Орхон 10
  • Говьсүмбэр 2 байна.

 

Дээрх мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Орон нутагт халдвар авсан хүмүүсийг хэрхэн эмчилж байна вэ? ХӨСҮТ-өөс эмч нар очиж ажиллаж байгаа юу?

-Орон нутагт байгаа хүмүүст стандартын дагуу эмчилээ үйлчилгээ үзүүлж байгаа. Зарим аймгаас мэргэжлийн баг ирүүлэх хүсэлт гаргасан. Завхан аймгийн Шилүүстэй суманд амжилттай эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд байна. Тэнд Завхан аймгийн эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тархвар судлаач эмч нар очсон. Мөн Өвөрхангай аймагт мэргэжлийн баг илгээгээд байна.

Ер нь аймаг, орон нутгийн эмнэлгүүд бэлтгээ сайн хангасан учраас өөрсдөө тодорхой хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоотой байгаа.

-Цаашид орон нутагт халдварын тоо нэмэгдсэн тохиолдолд тэнд нь эмчлэх нөөц боломж, эмч нарын хүрэлцээ хэр байна вэ?

-Сүүлийн 24 цагийн байдлаас харахад Дархан-Уул, Архангай аймгуудад халдварын тоо маш өндөр байна. Эдгээр аймгуудад халдварын тоо нэмэгдэж байгаа ч хариу арга хэмжээг маш сайн авч байгаа. Тусгаарлах байрны нөөцийг бэлдэж, тэндээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг авч байна. Эмнэлгийнхээ нэмэлт орны нөөцийг тооцоолж, шаардлагатай тохиолдолд дэлгэхээр бэлдэж байгаа.

-"Сэмжид Хужирт" сувиллын газраас халдвар тарсан. Энэ сувилалтай холбоотой хэдэн аймагт, хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-"Сэмжид Хужирт" сувилалд энэ сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан. Өчигдрийн байдлаар 62 хүнээс халдвар илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан. Орон нутгууд хяналтаа тавьж байгаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top