x

Мэргэжлийн хяналтын байгууллага 484.4000 хүн тун вакцины импортод хяналт тавьж ажиллалаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Сүнчин, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Долгорсүрэн, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин нар өнөөдөр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны үйл ажиллагаа, Вакцин, биобэлдмэлийн төв агуулахад Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцин хүлээн авах, хадгалах, түгээж буй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дархлаажуулалтын үйл ажиллагаа, вакцины нөөц, татан авалт, төлөвлөлтийн  талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр “Дархлаажуулалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, мэдээ мэдээллийг нэг урсгалаар шуурхай солилцож, хамтран ажиллана” гээд вакцинжуулалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

МХЕГ-ын дарга Т.Гантулга “Улс орнууд коронавируст халдварын эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж эхлээд удаагүй байна. Манай улс таван төрлийн  вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг шийдвэрлэж, одоогоор гурван төрлийн вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил амжилттай явагдаж байна. Энэхүү чухал хариуцлагатай ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд ажлын амжилт хүсч, цаашид төлөвлөсний дагуу 18-аас дээш насны бүх иргэдээ хамруулах, салбар хоорондын мэдээллийн урсгал, хамтын ажиллагааг улам сайжруулах”  талаар тодорхой чиглэлүүдийг өгөв. 

Дархлаажуулалтын бэлэн байдлыг хангуулах, вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган, хяналт тавих түр заавар батлуулж, улсын байцаагчдыг цахим сургалтад хамруулан, хоёрдугаар сард улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын бэлэн байдалд  хийсэн шалгалтын дүнг цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналын хамт Монгол Улсын Шадар сайд, ЭМЯ, ХӨСҮТ-д хүргүүлж ажилласан.

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 02 сарын 22-ны өдрөөс эхлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакциныг улсын  хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, түгээх болон дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаагийн татан авалтаар коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг нийт 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үед баримт бичгийн болон биет үзлэг шалгалтыг хийж, вакцин хадгалах агуулахад шилжүүлэн, вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж, илэрсэн дутагдлыг газар дээр нь арилгуулж, 5 албан шаардлага, 2 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж байна.

Монгол Улс өнөөдөр АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээх авах бөгөөд -700С хэмд тээвэрлэх, хадгалах нөхцөл, бэлэн байдлыг хангуулах чиглэлд хяналт тавин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top