x

ЕБС-иудад “Зөв зохистой усны хэрэглээ” цахим хичээл орно

Жил бүрийн Гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.

Тэгвэл уг өдөрт зориулан ОСНААУГ нь ЕБС-иудад цахим хичээл орох аж.

ОСНААУГ-ын Инженерийн бодлого, хяналтын хэлтсий дарга Ж.Пүрэвжамц: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан манай байгууллага БХБЯ, БХТ-тэй хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг жил бүр зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ЕБС-ийн сурагчдад усны хэрэглээтэй холбоотой цахим хичээлийг заахаар болсон. Монгол улсын хувьд усны нөөцөөрөө дэлхийн 144 улсаас 22 дугаарт жагсдаг, гүний усыг маш ихээр хэрэглэдэг ард түмэн. Тэгэхээр бидний хувьд усны зөв, зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх нь маш чухал. Монгол улсын Засгийн газар, Мянганы сорилтын сантай хамтран саарал усны хэрэглээг нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлээд байгаа.

ОСНААУГ нь 2020 онд 5,4 тэрбум төгрөгийн их урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 5,7 тэрбум төгрөгийн урсгал засварыг хийхээр төлөвлөөд байна. Үүний 1,7 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлд зарцуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4200 нийтийн орон сууц байдаг бөгөөд үүний 50 хувийн манай байгууллага дангаараа хариуцан ажиллаж, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулан дуудлага хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өгөх, иргэдэд хүрч үйлчлэх ажлыг хийж хэрэгжүүлж байна.

ОСНААУГ-ын Ус хангамжийн инженер Ч. Доржпүрэв: ОСНААУГ нь гурван түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь байрны дотор шугам сүлжээг хариуцаж ажилладаг бол түгээх төв нь гаднах шугам сүлжээ, том чадлын ус дулаан дамжуулах төвийн горим тохируулга, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Мөн халуун усны 230 км шугам, хүйтэн усны 160 км, ариутгах татуургын 213 км шугам буюу нийт 899,5 км шугам сүлжээг хариуцан ажиллаж байна. ОСНААУГ нь Ус сувгийн удирдах газраас жилдээ 17-18 сая.метр.куб усыг худалдаж авдаг. Тэгтэл жилд Улаанбаатар хотын зөвхөн орон сууцны иргэд 500-1000 өсч байдаг. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өсөх ёстой. Харин бидний хувьд сүүлийн жилүүдэд давтамж хувиргагч, даралт бууруулах хаалт, горимын тохируулга хийх гэх мэт олон шинэ технологийг нэвтрүүлснээр УСУГ-аас худалдаж авах усны хэмжээгээ тогтмол барьж байна. Үүнээс гадна ард иргэдийн усаа хайрлан хамгаалах ёс суртахуун нь улам л нэмэгдэж байгаа тул цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, шүдээ угаахдаа усаа хаах, почкинд биет зүйл байрлуулах, мэдрэгчтэй ус цацруулагч хэрэглэх, бага хэмнэлттэй цацардаг шүршүүр гэх мэт энгийн мэт боловч маш их усыг хэмнэх зуршлыг дадал болгох нь элбэг болжээ. Энэ дадал зуршлыг олон олон хүмүүс амьдралын зуршилдаа нэвтрүүлээсэй хэмээн хүсч байна.

Монгол Улсын хувьд цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг аж. Бид хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг тул газрын гүн дэх усны нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • би (202.179.28.10)
    энэ зураг татагдахгүй байна
    2026 оны 01 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top