x

Г.Занданшатар: Анхны мөрийг нь гаргасан сансрын замаар монгол хүн аялах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг УИХ-ын дарга Г. Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, комиссыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүлж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр Оросын соёл, шинжлэх ухааны төвд ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ. Урьд өмнө төдийлэн дэлгэгдэж байгаагүй олон ховор зураг, үзмэр тавигдсан. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12 хүртэл гарна. Зарим нэг арга хэмжээ COVID-19-өөс шалтгаалж, хойшлогдох нь гэж Ж.Гүррагчаа баатар танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны анхны мөрийг нь гаргасан сансрын замаар монгол хүн аялах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Таны монгол түмний түүхийн хуудсанд үлдээсэн энэ гайхамшигт үйл хэргээр Монголын төр, монгол түмэн бахархдаг” гээд, сансрын ахан дүүс болох В.А.Жанибеков, В.П.Савиных, В.В.Ковалёнок нарт баярын мэндчилгээг минь дамжуулж өгнө үү гэж Ж.Гүррагчаа баатраас хүслээ.

Ж.Гүррагчаа баатар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэж, “Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд сансрын баатар маань монгол түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байснаар бид бахархдаг. Танд эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэж, сансрын уудмыг эзэмших хүн төрөлхтний их үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байхын өлзийт ерөөл өргөн барья” гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 6 цаг 23 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 7 цаг 40 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 8 цаг 13 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 8 цаг 19 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 10 цаг 29 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 10 цаг 34 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 10 цаг 39 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 10 цаг 43 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 10 цаг 48 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 12 цаг 30 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 13 цаг 20 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 13 цаг 27 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 13 цаг 31 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 13 цаг 40 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цаг 44 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 14 цаг 39 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 14 цаг 40 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 14 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top