x

Хүүхдийн тоглоомын талбайд тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын дарга Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. 

Хотын дарга “Коронавируст халдварын /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллахыг нийт байгууллагуудын удирдлагуудад  өгсөн.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 15-18-ны хооронд 381 ресторан, 189 цайны газар, 202 баар, 123 хүнсний супермаркет, 119 мини маркет, 1,136 хүнсний дэлгүүр, 29 зочид буудал, дэн буудал, 47 чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун бассейн зэрэг нийт 2,622 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.

Улмаар 742 зөрчил илрүүлэн 408 буюу 54.9 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйгээр ханган, хяналтын ажлууд үргэлжилж байна.

“Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулахаар биеийн тамир спорт, чийрэгжүүлэх төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, сүм хийд, сургалтын төв, хүнсний худалдаа , нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ,  шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий хангамжийн худалдаа эрхлэгч нийт 296 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 74 зөрчил илрүүлж, 47 буюу 63.5  хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна.

Шалгалтаар QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй, ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн, ажиллагсад халдвар хамгааллын бүрэн хэрэгсэлгүй ажиллаж байсан, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөө бэлтгээгүй гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ.  

Түүнчлэн өмнөх хуралдаанаар Хотын дарга 1800-1200 дугаар утас, CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудыг холбогдох байгууллагууд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгосон. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар 15-18-ны хооронд иргэдээс нийт 1,485 дуудлага ирснээс 1,409 буюу 94.9 хувьд нь амжилттай үйлчилсэн байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 1564 өргөдөл, гомдол ирүүлснээс 793 буюу 50.7 хувь нь шийдвэрлэгдэж, 771 буюу 49 хувь нь судлагдах шатандаа яваа гэдгийг танилцууллаа.

Коронавирус /Ковид-19/-ын халдварын тархалтын "Улбар шар түвшин"-д шилжсэн хугацаанд нийслэлийн хэмжээнд эргүүл, хяналт шалгалтаар өдөр, шөнийн 1,148 чиглэлд 2,335 алба хаагч ажиллаж байна. Үүнээс баталгаат болон баталгаат бус 40 постод 264 алба хаагч, 93 автомашинтай үүрэг гүйцэтгэн, нийслэл рүү 3,070 тээврийн хэрэгсэл, 5,924 иргэн, гарах чиглэлд 1,920 тээврийн хэрэгсэл, 3704 иргэнийг тус тус шалган нэвтрүүлжээ.

Шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох байгууллагын удирдлагуудад хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах, дүүргийн Засаг дарга нарт гэрийн тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих, ажлын уялдааг сайжруулах, улс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж, зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүүхэд, өсвөр үеийнхний бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн Ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top