x

Дуучин Д.Болдыг эрэн сурвалжлах ажлыг зогсоожээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас цахим хуудаснаа нийтэлж, энэ мэдээлэл өчигдөр цахим орчинд тарсан.

Тэгвэл дуучин Д.Болд өөрийн сошил хуудаснаа "Би өргөө гэртээ "Ододтой бүжиглэе" шоу үзээд хэвтэж байна шүү" хэмээн бичсэн.

Гэртээ байгаа хүнийг ямар учраас эрэн сурвалжилж байна гэж нийтэлсэн болохыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.

Тэрээр "Иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах зэрэг олон зүйл ангиллаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Дуучин Д.Болдын тухайд ХУД-ийн шүүхээс эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ журмын дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд шүүхээс цагдаад даалгадаг. Энэ хүрээнд хийгдсэн ажил юм.

Ингээд мэдээлэл гарсан даруйд дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон байгаа. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл бол дотоод сан болон ЦЕГ-ын сайт дээр тавигддаг" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top