x

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоог хэлэлцэнэ

ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулна.

“Жуулчинд ээлтэй нисэх буудал” уриан дор болох энэхүү зөвлөгөөн нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэх”, УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “нисэх буудлыг түшиглэсэн олон улсын худалдааны төв байгуулж, худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтуудын хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлж, нэгдмэл зохион байгуулалйтад оруулах зорилготой аж.

Зөвлөгөөнд ЗТХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, ИНЕГ болон орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газрууд, нисэх буудлууд, агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл оролцож, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэний нисэх болон аялал жуулчлалын салбаруудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, орон нутгийн нисэх буудал болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтыг тодорхойлон, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хөгжүүлэх боломжийг судлах, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болгох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавх, үйлчилгээний соёлыг сайжруулах, зорчигч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, зөвлөгөөнөөс гарсан санал, санаачлагыг нэгтгэн холбогдох байгууллагад зөвлөмж боловсруулан хүргүүлэх, үүнийг ажил хэрэг болгоход оролцогчид хамтран ажиллах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Өнөөдрийн зөвлөгөөнд ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар орон нутгийн хөгжлийн бодлого, аялал жуулчлал, нисэх буудлуудын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top