x

Хятад Монголын захиргаанд оров

Сонирхолтой түүх...

1279 оны Гуравдугаар сар.

Гуанжоугийн дэргэд хоёр хоногийн тэнгисийн тулалдаанаар Монголчууд Хятадын усан флотыг бут ниргэв. Үүгээр 1211 онд Чингис хааны эхлүүлсэн Хятадыг эзлэх монголчуудын байлдан дагуулалт төгсчээ. Хятадын өмнөд Сун улсыг байлдан дагуулах ажиллагааг 1260 оноос эхлүүлэн Хубилай хаан удирдсан билээ.

1260 онд Хубилай, Их хуралдайгаар хаан ширээнд сонгогдож 1271 онд Юань гүрнийг байгуулав.

1260-аад оноос эхэлсэн тулалдаанууд 1265 онд Сычуань мужийн Даиюуд томоохон тулаанд хүргэв. Монголын цэрэг Сүн улсын газрын болон тэнгисийн хүчийг буулгаж аван 100 гаруй хөлөг онгоцыг олзлов. Хятадууд галт зэвсэгийг хамгаалалтандаа ашиглаж байлаа. Гуанжоугийн дэргэдэх тулалдаанд монголчууд сунийн флотыг бүрэн сөнөөж хажуугаар нь амьд хүчнийх нь ихэнхийг устгасан байна. 960 оноос хойших Сунийн овгийн захиргааны сүүлчийн эзэн хаан найман настай Жао Бинийг ялагдах нь зайлашгүй болсоныг мэдсэн адмирал нь тэврээд далайд үсэрсэн гэдэг. Хятад ингээд 1280 онд Юанийн эзэнт улсыг үүсгэсэн монголчуудын захиргаанд 90 жилээр орлоо.

Гэвч хуучин сайд, эзэн хааны жанжин Зянь-Шижи хааны ах 9 настай Жиао-Ши, 7 настай Жиао-Бинг нарыг дагуулан зугтаж хятадын урд захын нутгуудад 3 жил тэмцэлдэв. Эсэргүүцсэн хятадын армийг монгол Юаны арми 1279 онд Гуандонь мужид бүр мөсөн даржээ.

 

1261-1266 онуудад Даду буюу Ханбалих хэмээх шинэ нийслэлийг барих гүйцэтгэл ажил явагджээ. Хотын ерөнхий зураг төсөл, барилгын ажлыг мусульман инженер хийсэн юм. 1271 онд Их хаан Да Юань (大元) гэж улсын нэр өгөв. Энэ нь иш үндэс гэсэн утгатай үг билээ. Ингээд 1272 онд Ханбалиг нийслэлтэй монголын Юан хэмээх их гүрэн бий болжээ.

Хятад дахь худалдааны бүх замыг аюулгүй болгож нийслэлээс Түвд рүү шууд орох замыг байгуусан байна. Их суваг шинээр засварласан нь олон улсын худалдааг эрс нэмэгдүүлсэн билээ. Мөн хааны дэмжлэгтэйгээр перс, дундад азиас эрдэмтэд, эмч оточ нар ирэх болсон байна.

1260 онд цаасан мөнгө гүйлгээнд оруулсан. Эхэндээ их амжилттай явагдаж байсан боловч инфляци өсчээ. Мөн хятадын шаазан урлал, шилэн хөвөн зэргийн худалдаа, технологи бусад улс оронд Юаны үед маш их тархсан юм. Хубилай хаан өтгөс буурал, ядуусыг энэрэх, хотыг цэцэрлэгжүүлэх, ганд автсан мужид хоол хүнс нийлүүлэх ажлыг санаачилаж өөрийн биеэр гардан хийж байсан гэдэг.

Монголчуудын хуулиар заасан эрх өндөр байв.

Тухайлбал, монгол хүнийг хятад хүн зодож эс болно, харин хариугаа авахаар монгол хүн түүнийг хороож ч болно гэх мэт. Энэ мэт зарим зүйл нь дарлагдаж буй иргэдийн дургуйцлийг хүргэсэн байж болзошгүй. Гэвч хүнд ялтнуудыг нөхцөл байдлыг харгалзаж өршөөх, тэр бүр цаазыг урьтал болгодоггүй гээд олон дэвшил байсан юм.

Юаны үед өвөрмөцөөр хөгжсөн хятадын ши янгу, яруу найраг, урлаг нь одоо ч бидний анхаарлыг татдаг билээ.

Хубилай бурханы шашинтай байсан боловч бусад шашинд нээлттэй байв. Энэ бол монгол хаадын уламжлалт бодлого юм. Харин тэрээр бумбын шашинд дайсагнасан үйлдэл гаргаж байсан нь бий. Хожим юаны хаадын үед Хаан балихт ромын папын төлөөлөгч суудаг байв. Буддын шашин төрийн шашины хэмжээнд хүрсэнээр Пагва тэргүүтэй лам нар улс төрд нөлөө бүхий болсон аж. Хубилай түүгээр дөрвөлжин бичиг зохиолгож байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top