x

Улсын зардлаар гадаадад суралцагчдыг төрийн албанд ажиллуулах зохицуулалт хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзах үеэрээ "Улсын зардлаар гадаадад суралцсан залуучуудыг төрийн албанд ажиллуулах зохицуулалт хийх" тухай асуудлыг хөнджээ.

Мөн төрийн албаны шинэчлэл болон хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Тодруулбал:

  • төрийн албаны ангиллыг шинэчлэх,

  • ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах,

  • улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх,

  • төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн ямар ангилалд хамруулах,

  • албан хаагчдын ажлын чадвар, ёс зүй, хандлага, хариуцлагын асуудлыг сайжруулах, ажлын үнэлгээг бодитой болгон, гүйцэтгэлд үндэслэсэн цалин хөлсний тогтолцоонд шилжих,

  • гадаадад ажиллаж байгаа болон улсын зардлаар гадаадад суралцсан залуусыг төрийн албанд ажиллуулдаг зохицуулалт хийх,

  • цахим технологийг төрийн албанд нэвтрүүлж, нэгдсэн мэдээллийн сан, системтэй болгох талаар онцлон ярилаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын гүйцэтгэлийг цахимжуулах ажлуудыг зарим орон нутагт өөрсдийн санаачилгаар эхлүүлэн хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг дурдлаа.

Мөн төрийн албаны шалгалт бүрэн цахим хэлбэрт шилжсэн, төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн санг шинэчлэн өөрчилж байна. Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлд ирж буй өргөдөл гомдлын тоо нэмэгдэж, хууль журам дүрмийн биелэлт хаа хаанаа зарим талаар хэрэгжихгүй байгааг оролцогчид дурдав.

Ерөнхий сайдаас төрийн албаны бүтэц, чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх зураглал гаргах, эрх зүйн шинэчлэлийн төсөл боловсруулах, төрийн албаны ёс зүйг сайжруулах, харилцан бэлэг солилцдог, төрийн байгууллага албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг явдлыг таслан зогсоох, төрийн ажлын нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулах зэрэг чиглэлээр Төрийн албаны зөвлөлд үүрэг өглөө.

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр, Л.Цэдэвсүрэн, Э.Болормаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж оролцсон бол Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, Д.Идэрчулуун нар оролцлоо гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 6 цаг 39 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 7 цаг 56 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 8 цаг 29 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 8 цаг 35 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 10 цаг 45 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 10 цаг 50 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 10 цаг 55 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 10 цаг 59 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 11 цаг 4 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 12 цаг 46 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 13 цаг 36 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 13 цаг 43 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 13 цаг 47 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 13 цаг 56 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цаг 0 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 14 цаг 55 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 14 цаг 56 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 15 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top