x

Н.Баярмөнх: БЗД-ийн 26-р хороонд тогтоосон 5 хоногийн хөл хориог үргэлжлүүлнэ

БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоогоод буй 5 хоногийн хөл хориог хэвээр үлдээхээр болжээ. Учир нь тус хорооноос өнөөдөр коронавирусийн 28 тохиолдол батлагдсан юм. 

Энэ талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "БЗД-ийн 26 дугаар хороон 17,550 иргэнээс шинжилгээнд хамрагдсанаас 16 мянган иргэний шинжилгээний хариу гараад байна. Үүнээс өнөөдөр 28 эерэг тохиолдол гарлаа. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тоог гаргахад өндөр тоо гарч байгаа. Нэг хорооноос 28 тохиолдол гарна гэдэг тоглоом биш. 

Тиймээс БЗД-ийн эрүүл мэндийн төвийн дүгнэлтийг үндэслэж, тус дүүргийн 26 дугаар хороонд 5 хоногийн хөл хориог хэвээр нь үлдээхээр болж байна. Тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Иргэд үүнд маш их хариуцлагатай хандах хэрэгтэй. Бүх иргэнийг шинжилгээнд хамруулаад дараа нь дархлаажуулалтад хамруулна. Эрүүл мэндийн ажилчид нойргүй ажиллаж байхад иргэд дэмжих ёстой" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн тус хороонд хөл хорио тогтоох болсон тухай хариулав. 

Тэрээр "Шадар сайдын 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 20 дугаар тушаал гэж бий. Уг тушаалд 24 цагаас дээш тандалт судалгааны өргөжүүлсэн ажил хийхээр бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэж Засаг дарга захирамж гаргана гэж заасан. Тиймээс эрүүл мэндийн сайдын хүсэлт, дүүргийн эрүүл мэндийн төвийн шийдвэрийг үндэслэж хөл хорио тогтоохоор болсон" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top