x

БЗД-ийн 26 дугаар хорооны 36 байранд халдварын 54 тохиолдол батлагджээ

ХӨСҮТ-өөс мэдээлснээр сүүлийн 24 цагт 17044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээрийн 149 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 7, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгджээ. 21 хүний халдварын эх сурвалжийг тогтоохоор тандалт судалгаа хийж байгаа бөгөөд бусад өмнөх батлагдсан тохиолдлын хавьтлууд байна. Улсын хэмжээнд нийт халдварын батлагдсан тохиолдол 4498 болжээ.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 болжээ. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна. Коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай нэг хүн нас барсан байна.

А.Амбасэлмаа: Вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд тайвширах хандлага ажиглагдаж байна

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагт доктор А.Амбасэлмаа оролцлоо. А.Амбасэлмаа доктор нийслэлийн хэд хэдэн цэгт халдварын эрсдэл маш өндөр байгааг онцлов. 

Эрсдэл өндөртэй цэгт нийслэлийн хамгийн олон хүн амтай хороо буюу БЗД-ийн 26 дугаар хороо багтаж байна. Тус хорооны нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 36 байранд 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтлын 200-гаас давжээ. Батлагдсан нэг тохиолдлын ард 2-3 хүн халдвар авсан байх магадлалтай бөгөөд эрсдэлээс сэргийлж, халдварыг бууруулахын тулд энэ сарын 17-ноос эхлэн тухайн нутаг дэвсгэрт богино хугацааны хөл хороог тогтоосон байна.

А.Амбасэлмаа:

-Халдвараас сэргийлэх ажиллагаанд тус хорооны иргэд идэвхтэй оролцож байна. Өчигдрийн байдлаар гэхэд нийт шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 60 гаруй хувь нь шинжилгээгээ өгсөн. Өнөөдөр үлдсэн 40 хувь нь шинжилгээнд хамрагдвал бүх хүн шинжилгээгээ өгч дуусна гэсэн үг.

Үүний зэрэгцээ БЗД-ийн 26 дугаар хорооны зарим байр, гудамжинд халдваргүйжүүлэлт хийж, 50-65 насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалт хийж байна

Мөн өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалтын ажил эхлүүлсэн байна. Энэ нь халдвартай хүнийг илрүүлэх, хавьтлыг тусгаарлах, тухайн нутагт халдварыг бууруулах зорилготой аж. Уг арга хэмжээг цаашид аль ч хороонд зохион байгуулах боломжтой тул эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, хамтарч ажиллахыг иргэдээсээ хүслээ.

Мөн манай иргэдийн хувьд вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор нэлээд тайвширсан байдал ажиглагдаж байгааг тэр сануулав. Дэлхий даяараа вакцинжуулалттай зэрэгцэн нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ болох амны хаалт зүүх, хүн хоорондын зай барихыг зөвлөж байгаа. Энэ бүх арга хэмжээг хослуулан хэрэгжүүлж байж бид цар тахлын ард гарна. Ялангуяа вакцины эхний тунг хийлгэсэн хүн өөрийгөө хамгаалах тал дээр онцгой анхаарах ёстой гэдгийг анхааруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top