x

"Рапид харш" хороололд 72 цагийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рапид харш"-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна.

Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан ПГУ шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байна. Үүнд: 

  • Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг /ПГУ/ шинжилгээнд хамруулна. 

  • Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна. 

  • Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ. 

  • Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно. 

  • Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ. 

  • Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ. 

  • Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ. 

Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана. 

ЖИЧ: Дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийн дагуу 72 цаг хүртэлх хөл хорины хугацаа дууссанаар хэвийн горимд шилжинэ. 
Иймд 72 цагийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжих “Рапид харш” хотхоны иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санамж , зөвлөмжийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг хүсье. 

Зөвлөгөө, мэдээлэл авах утасны дугаар:

  • Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб – 83120466 

  • Эрүүл мэндийн шуурхай штабын утас: 11341170

  • 15 дугаар хороо – 7719-6515 

  • Хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ – 9999-6632 

  • Хорооны Зохион байгуулагч Ш.Алтанхундага- 8998-8799 

  • Хорооны хэсгийн ахлагч Г.Удвал  - 9996-2503 

  • Өрхийн Эрүүл мэндийн төв – 99155266, 99063478

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top