x

Дотоод хэргийн их сургууль жилд 1500-2000 орчим ахлагч бэлтгэгддэг

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтууд нь агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн явагддагаараа онцлогтой. Мэргэжлийн сургалтын давтамж жилд 4-6 удаа, гэрээт харуул хамгаалалтын чиглэлийн сургалтыг тухайн хичээлийн жилийн сондгой сард тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 1500-2000 орчим сонсогч, суралцагчийг сурган төгсгөдөг.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосон энэ үед ахлагч бэлтгэх сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн арга зүйч, хошууч О.Шинэбаяраас тодрууллаа.

-Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар  мэдээлэл өгөөч?

-Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосонтой холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөж байсан танхимын сургалтууд цуцлагдаж, бид зарим мэргэжлийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлийн сургалтыг 466 суралцагчтайгаар 45 хоногийн богиносгосон хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Хичээлээ  2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн  “E-Mind”, “Zoom”, “Google meeting” програм зэргийг хослуулан цахим хэлбэрээр зааж байгаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжлийн дамжааны сургалтыг эхлүүлэхээр бүртгэл нь хийгдэж дууссан. Сургалтыг хэзээ эхлүүлэх хугацаа нь одоогоор тодорхой болоогүй байна. Харин Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын хувьд энэ сарын байдлаар ахлагч бэлтгэх дамжааны сургалтын бүртгэл хийгдээгүй байна. Эдгээр байгууллагуудын хувьд зарим төрлийн хичээл, сургалт “нууц”-ын зэрэглэлтэй явагддаг тул сургалтыг цахимаар зохион байгуулах боломжгүй.

Нөхцөл байдал сайжирч, хэвийн горимд шилжсэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын шийдвэр, зөвлөмжийн хүрээнд танхимын сургалт хэвийн явагдах боломжтой.

-Жилд хэчнээн тооны ахлагч бүрэлдэхүүн бэлтгэн гаргадаг вэ?

-Захиалагч агентлагийн сургалтын эрэлт хэрэгцээ, захиалга, бодомж төлөвлөлтөөс хамаараад төгсөгчдийн тоо харилцан адилгүй байдаг. Нэг хичээлийн жилд ихэнх мэргэжлийн сургалтууд маань 2-3, заримдаа 4 удаа элсэлт авах тохиолдол бий. Сургалтын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж буй тохиолдолд нэг удаа хичээллэх суралцагчдын тоо 600-800 хүрч, жилдээ дунджаар 1500-2000 орчим ахлагч бэлтгэж төгсгөдөг.

-Ахлагчийн сургуулийн мэргэжлийн сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Манай сургууль өнөөдрийн байдлаар мэргэжлийн сургалтын буюу богино хугацааны сургалтыг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ахлагч, эдгээр байгууллагын офицер албан тушаалын ангиллын захиалгат сургалтыг тухайн агентлагийн захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн зохион байгуулдаг. 

Танхимын үндсэн сургалтаас гадна, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил гээд бүхэлдээ ур чадвар, зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэдэг.

Сургалтаа практик орчинд ойртуулахад анхаарч, захиалгат байгууллагын байгууллагын онцлогт тохирсон танхимуудад дадлага, сургалтыг зохион байгуулж байгаа нь  үр дүнгээ өгч байна.

Үүний зэрэгцээ сонсогчдын хээрийн гаралт, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, клиник сургалт, мото бэлтгэл, усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг танхимын бус цагаар зохион байгуулдаг нь манай  сургалтын бас нэгэн давуу тал юм. Сонсогч, суралцагчид үүрэг гүйцэтгэх ур чадвар эзэмшиж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-Ахлагчийн сургуульд элсэн суралцахыг хүсч байгаа иргэдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Элсэгчдэд тавигдах шаардлагын хувьд агентлаг бүр өөрсдийн чиг үүргээс хамаараад ахлагч бүрэлдэхүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд бий. Жишээ нь 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх, хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэхээр хаасан байх, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, шивээсгүй байх гэх мэт нийтлэг шаардлагууд байдаг.


Иргэд мэргэжлийн дагуу элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын  police.gov.mn, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  cd.gov.mn, Хил хамгаалах ерөнхий газрын bpo.gov.mn, Онцгой байдлын ерөнхий газрын   nema.gov.mn  сайтаас авч болно. Мөн Ахлагчийн сургуулийн 98131319, 70155008, 70155002 утсаар холбогдож лавлах боломжтой. Бид сургалтууд товлогдохоор эдгээр агентлагийн болон Их сургуулийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top