x

Д.Янжинхорлоогийн хэрэг ба ангийн найзуудын үүсгэсэн "хонгил"

МУИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, доктор Д.Янжинхорлоо   хуурамч гарын үсэг бүхий бичиг баримт үйлдэн бусдын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаар хоёр жил дамжин шалгагдаж байна.

Хуульч эмэгтэй нас барсан хүний үл хөдлөхийн гэрчилгээг дахин шинээр гаргуулж өөрийн нэр дээрээ авсан гэх хоёр ч хэрэгт холбогдсон боловч хуулийн салбарт өндөр албан тушаал эрхэлдэг ангийн найз нөхдөө татан оролцуулж, хэргээс мултарсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ.

                 Нэг ангийн найзууд "хонгилдсон" уу?

М.Чинбат /Улсын ерөнхий прокурорын орлогч. Д.Янжинхорлоотой нэг анги/

М.Чинбат нь Д.Янжинхорлоогийн хэрэг дээр оролцон УЕП-ын нэрийн өмнөөс 02.09-ний өдрийн № 1/368 тоот  үйлдэж “Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгйн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх ба хасах Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэх дүгнэлтийг  гаргажээ.

Д.Энхтөр /Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга. Мөн Д.Янжинхорлоотой нэг анги/

Тэрээр  Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байсан ба Нийслэлийн ерөнхий прокурорын албан тушаалд яригдаж байсан нэгэн.

Д.Янжинхорлоогийн хэрэг дээр Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурорын хувьд шийдвэр гаргалтыг хянах бүхий албан тушаал хашиж  байжээ.

Ц.Батболд /Баянзүрх дүүргийн ерөнхий прокуророор ажилладаг. Д.Янжинхорлоогийн нэг анги/

Прокурор С.Батболдыг иргэн Ц.Буяндорж, дуучин Т.Ариунаа нарын хэрэг дээр авлига нэхэж, хууль бус асуудал гаргасан гэх прокурорын нэг. 

Ц.Батболд нь Д.Янжинхорлоотойгоо цуг ажиллаж, МУИС-д “Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэглээ”, “Прокурорын хяналт” зэрэг хичээлүүдийг зааж, гэрээт багшаар ажилладаг.

Б.Батсүрэн /Нотариачт. Д.Янжинхорлоогийн нэг анги/

Сүхбаатар дүүрэгт байрлах, үйлчилгээний зориулалттай 6 давхар обьектийн гуравдугаар давхар нь О гэх иргэний нэр дээр бүртгэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байжээ.

Гэтэл Д.Янжинхорлоо нь 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын иргэн О-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн нотариатч М.Саранцэцэгээр баталгаажуулж, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгон өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байна.

Үүнээс 20 хоногийн дараа буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 11-нд дахин хуурамч гарын үсэг үйлдэж, өмнөхийн адил өөрийг нь байлцуулалгүйгээр нотариат дээр очиж, иргэн О-г хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг нотариатч Р.Онончимэгээр /Монголын нотариатчын танхимын ерөнхийлөгч/ батлуулсан байна. Ийнхүү өмчийн эзэн нь мэдээгүй байхад сарын дотор хоёр удаа хуурамч бичиг баримт үйлдэн бусдын өмчийг булаасан байна.

Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжлүүлэхэд “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” /2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ...тоот дүгнэлт/ хэмээн хуурамч болохыг тогтоожээ.

Хохирогч тал Д.Янжинхорлоогийн энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулсан авч прокурорын байгууллагаас “Хуурамч бичиг үйлдэх, ашиглах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн үзэж хэргийг хаасан юм байна.

Д.Янжинхорлоогийн энэ хэрэгт түүний ангийн найз, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар оролцож шийдвэр гаргалтад нөлөөлсөн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат энэ оны хоёрдугаар сарын 9-ны өдөр 1/368 тоот тушаал үйлдэж, “Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгийн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиилагааны журмаар шийдвэрлэгдэх асуудал, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэсэн байна. Ангийн анд Д.Энхтөр нь харин энэ хэрэгт хянат тавих эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байв.

Сануулахад, УЕП-ын дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн болон мөрдөн шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. 

УЕП-ын зүгээс хуулийн байгууллагынханы хууль бус ажиллагаа иргэдийг хохироож буй асуудалтай тэмцэж эхэлсэн нь сайшаалтай ч хажуудаа байгаа хамгийн ойрын хүн болох орлогч прокурор М.Чинбат нарын ангийн найз нөхдийн холбоо, хулгайн сүлжээг анхааралдаа авч, прокурор нартай хариуцлага тооцоосой хэмээн үүнийг бичив.

А.Гэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.125)
    ардчилсан намын гишүүн нэг муу архи зардаг хулгайч сенсац үүсгэж ахынхаа ар гэрийг дарамталж яваан байналээ цагда дээрэ гүтгэх асуудлаар ял авч байга даг шү
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.24.151)
    хүний орон гэрийг луйвардах гэсэн мөнгөтэй хүнийг улсынх нь гол прокурор өмгөөлж хэн гэдгээ харууллаа даа Цуваад одох хорвоогоос энэ үйлээ үүрээд явж дээ та бээр
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.112)
    Ахыгаа насаар нь зовоож байж толгойг нь залгиж авсан дүү нар ахдаа хариу тус хүргэж байгаагүй нүглээ хаацайлах гэж ийм юм хийж явдаг юм билээ, ХӨРӨНГӨӨ ЗАВШУУЛСАН ГЭХ ХОХИРОГЧ ТЭГЭЭД 2009 ОНООС ХОЙШ ХААНА БАЙСАН БАЙХ УУ? ккк
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.138)
    Гуйлачингиин хүүхдүүд байхдаа юм үзээгүй хүний юмаар амьдардаг бусдын юмнаас бузартдаг гэсэн ойлголтгүй гуйлгачин 1төгрөг ч барьж үзээгүй өссөн гуйлгачингууд ийм шуналтай болдог юм.
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (111.199.63.88)
    ORKUUD
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 7 цаг 24 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 8 цаг 41 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 9 цаг 14 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 9 цаг 20 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 11 цаг 30 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 11 цаг 35 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 11 цаг 40 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 11 цаг 44 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 11 цаг 49 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 13 цаг 31 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 14 цаг 22 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 14 цаг 28 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 14 цаг 33 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 14 цаг 41 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цаг 45 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 15 цаг 40 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 15 цаг 41 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 15 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top