x

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дотоодын биржид шууд гаргах нь эрсдэлтэй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг яаралтай дэгээр УИХ-д оруулж, танилцуулахаар шийдвэрлэсэн тухай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр мэдээллээ. 

Уг төслийг Засгийн газар тавдугаар сард УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, дэмжлэг авсан бөгөөд энэ сарын 14-нд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар мөн дэмжсэн байна. Тиймээс 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэн дэмжвэл 180 хоногт багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO хийхээр бэлтгэл ажлыг хангана гэв.

ЗТЯ, СЯ, ЭХЯ, УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага, мэргэжилтэн гээд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх болон баяжуулах үйлдвэр байгуулах, усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам зэрэг дагалдах төслүүдийг бэлтгэж байгаа гэв. Мөн ордын нөөц (7.4 тэрбум тонн), 2011 онд хийсэн ордын эдийн засгийн үнэлгээ (5.7 тэрбум ам.доллар) ч бас өөрчлөгдөх боломжтой аж.

"Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Засгийн газар олон улсын хөрөнгийн биржүүд болон хөрөнгө оруулалтын банкуудтай ярилцаж, санал солилцож байгаа юм байна. Тухайлбал, Хонг Конг, Токио, Нью-Йорк, Лондон, Торонтогийн хөрөнгийн биржүүдээс тодорхой саналууд ирсэн байгаа.

"Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг ашиггүй ажилладаг" гэх ойлголт нийгэмд тархаад байна. Тиймээс бид төр сайн менежер болж чаддаг гэдгийг харуулах үүрэгтэй гэж бодож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүгд Тавантолгойн төслийг яаралтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг нэгдмэл байр суурьтай байгаа" хэмээн Д.Сумъяабазар сайд хэлсэн юм.

“Хувьцааны үнэ унах эрсдэлтэй тул эхлээд шууд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас болгоомжилж байгаа. Тиймээс дотоод, гадаадын хөрөнгийн биржид давхар IPO хийх нь оновчтой гэж үзэж байгаа” хэмээн тэрбээр тайлбарлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top