x

Н.Пүрэвжаргал: Тандалт явуулын баг өдөрт хамгийн багадаа 300 хүнээс шинжилгээ авдаг

Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-т яаралтай, шаардлагатай үед PCR-ын шинжилгээ авдаг тандалт явуулын таван баг ажилладаг. НОК, НЭМГ-т хүсэлт гаргасны дагуу тэд ойр, дам хавьтал болон айл өрх, албан байгууллага, хэвтрийн өвчтэй хүн, товчоод дээрх PCR/ПГУ-ын шинжилгээгүй иргэдэд хүрч ажилладаг.

Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.

Тухайлбал, нийслэлийн “Өргөө” амаржих газраас гарсан тандалт явуулын V баг ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргал, лаборант Э.Амаржаргал, ариутгагч Б.Эрдэнэчимэг, жолооч Ч.Алтансүх гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хурдан, шуурхай иргэдэд хүрч үйлчилдэг учраас тус багийнхныг иргэд цохож дуудах нь цөөнгүй гэнэ.

Тус V багийн ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргалаас тандалт явуулын багийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Тандалт явуулын багийн бүрэлдэхүүнд орж, шинжилгээ аваад хэр удаж байна вэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тушаал гарч, эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт явуулын баг байгуулсан. Анх байгуулагдсан багуудын бүрэлдэхүүн хүн, хүч болон зарим шалтгаанаар өөрчлөлт орох юмуу, татан буугдсан бол манай баг анх тушаал гарснаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. НЭМГ-ын Д.Энхтүвшин мэргэжилтэн биднийг чиглүүлэн, арга зүйгээр ханган ажилладаг. Энэ хүн сайн чиглүүлдэг учраас бид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, тасралтгүй ажиллаж байна. Өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс, ихдээ 1000 орчим иргэнээс шинжилгээ авдаг.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн, яаж баримталж ажиллаж байна вэ?

-Хамгаалах хувцас хэрэгслээ өмсөх, тайлах, ойр орчноо, шинжилгээ авсан газраа ариутгах гэх мэт халдвар хамгааллын дэглэм, заавар, журмыг баримталж ажиллаж байна.

-Хүндрэл, бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Замын түгжрэлээс шалтгаалаад хэвтрийн өвчтөн дээр удаж очих гэх мэт асуудал үүсдэг. Мөн өвлийн хүйтэнд машиндаа байрлаж ажиллаж байсан учраас заримдаа хоол унд идэх, хувцсаа солих зэрэгт асуудалтай байсан. Одоо дулаарч байгаа болохоор машиндаа байрлахад асуудал үүсэхгүй.

-Хэдэн цагаар ажиллаж байна вэ?

-Өглөө 08:30 цагаас цугладаг. Шөнө гэнэт дуудагдана гэх мэтээр янз бүр. Хааяа эрт буухдаа баярлана. Нэг өдөр ажиллаж, нэг өдөр амардаг. Гэхдээ амарч байгаа өдрөө дуудагдах тохиолдол бий. Тэр үед бэлэн байх ёстой.

-Гэрийнхэн нь хэрхэн хүлээн авч байна вэ?

-Анх бол айж, “Угаа, ариутга, тусдаа гарах уу” гэх мэтээр сүртэй хүлээж авсан. Сүүлдээ чухал ажил хийж байгааг маань ойлгож, ойр дотныхон, хамаатан садандаа магтаж ярих ч юмуу, хүндэлдэг болсон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top