x

Унгар улстай аялал жуулчлал болон усны салбарт хамтран ажиллана

Монгол Улс Унгар Улстай аялал жуулчлал, усны салбарт хамтран ажиллах талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Унгар улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанскыг хүлээн авч уулзахдаа санал солилцлоо.

Монгол, Унгар хоёр улс Байгаль орчны салбар тэр дундаа усны салбарын олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Уулзалтаар дээрх жишгийн дагуу “Хөх морь” төслийг хамтран хэрэгжүүлж усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэхэд гар нийлэн ажиллахаар санал нэгдэв.

Мөн аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа. Тэр дундаа Унгар улсын орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, хөрсөнд буулгах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолжээ.

Түүнчлэн, аялал жуулчин салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны  эрдэмтдийн хамтарсан “Хүннү-Аттила судлалын эрдэмтэн сан”-гийн “Гол мод II”  соёл-археологийн төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр Хүннү ба Аттила судлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт усны салбарын хэд хэдэн бодлого тусгасны нэг нь “Хөх морьт” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон, усан хангамжийг нэмэх, Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх зорилт дэвшүүлээд байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 7 цаг 33 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 8 цаг 50 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 9 цаг 23 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 9 цаг 29 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 11 цаг 39 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 11 цаг 45 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 11 цаг 49 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 11 цаг 53 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 11 цаг 58 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 13 цаг 40 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 14 цаг 31 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 14 цаг 37 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 14 цаг 42 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 14 цаг 50 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цаг 54 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 15 цаг 49 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 15 цаг 50 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 16 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top