x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгуулага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хийгээд төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.

Тус уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлт оновчтой, зөв явах ёстой. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2021 оны эцсээр УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар үе шаттай ажлууд хийж байна. Үе үеийн Хотын дарга нарын толгойны өвчин энэ байсан. Бид алдаа, оноо, болж бүтэхгүйгээ шүүмжилж, урагшаа харж явахгүй бол бүх болохгүй, бүтэхгүйг хотын дарга нар хийчихсэн мэт ярьж болохгүй. Улаанбаатар хотод эрх зүйн реформ, үүнийг дагасан эдийн засгийн реформ, засаглалын зөв реформ хэрэгтэй. Тэгж чадвал бид хотоо хот шиг болгож, дэлхийд өрсөлдөх Улаанбаатар болж чадна.

Манай барилгын компаниуд барилга бариад сурчихсан. Барилгаа гүйцэтгэл сайтай хийж дуусгах туршлага, чадвар, чадамжийг хуримтлуулж чадсан. Энэ бол чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжсэн, хувийн хэвшлээ дэмжсэний үр дүн. Эдийн засаг, бизнестэй холбоотой асуудалд маш тодорхой бөгөөд оновчтой байдлаар шийдлээ гаргаж, аж ахуйн нэгжүүдтэйгээ хуулийн хүрээнд гэрээ байгуулж ажиллах ёстой. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах ажлын санаа болон сэдэл зөв байсан ч гүйцэтгэл дээр алдсан. Бид алдааг нь засаж, төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой” хэмээн ярилаа.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Тэд 2013-2020 онд нийт 1,899 айлын газрыг чөлөөлж, 10,827 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгчид Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Гурван талт гэрээний хэрэгжилт, Барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, Хөрөнгө оруулалт, санхүүжилт гэсэн дөрвөн чиглэлээр санал хүсэлтээ холбогдох хүмүүст уламжилсан юм. Уулзалтын үр дүнд төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллахаа мэдэгдэж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.78.159)
    Өндөр барилга газар хөдлөлтөд
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Б (64.119.19.253)
    ХУЦАЛГҮЙ ХУРДАН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖАА ӨРГӨТГӨ
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top