x

Япон улс 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлана

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо. 

Тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Гадаад харилцааны яаманд болжээ.

КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.

Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлж буй олон улсын Covax хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд КОВИД-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэжээ.

Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 7 цаг 31 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 8 цаг 48 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 9 цаг 21 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 9 цаг 27 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 11 цаг 37 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 11 цаг 43 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 11 цаг 47 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 11 цаг 51 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 11 цаг 56 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 13 цаг 38 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 14 цаг 29 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 14 цаг 35 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 14 цаг 40 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 14 цаг 48 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цаг 52 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 15 цаг 47 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 15 цаг 48 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 16 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top