x

Т.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй холбоотой зарим бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар С.Зориг агсны хэргийн заримыг нууцаас гаргалаа.

Ийнхүү Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргав.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энэ хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарсан.

Та бүхэн санаж байгаа бол 2019 оны Зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.

2019 оны Наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эргэж сануулахад хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж зарим хүсэлтийг хангасан тохиолдолд энэ хэргийг шүүхээр яаравчлан шийдэх зохицуулалтыг оруулсан.

Мөн энэ хэрэг Анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа. Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой.

Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд монголын шүүх Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр Засгийн газар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн үндсэн дээр Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Дөрвөн үндэслэлийн хоёрт бичсэн байгаа "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол" гэсэн энэ үндэслэлийг гарвал прокурор шинээр илэрсэн нөхцөл байдал бичнэ. Үүнээс бусад тохиолдолд бичихгүй гэсэн байна. Бусад гурван үндэслэлийн аль нэгээр прокурорын байгууллага шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүрэн боломжтой гэж хууль зүйн сайдын хувьд үзэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.126)
    Ардын нам ерөнхийлэгчийн сонгуулийн киногоо эхэлжээ зоригийн хэргийг ингэж шүүсэн юм бол ил тод баримт байхад үндсэн хуулийн цэц юу хийж байгаа юм энэ бол зүгээр сонгуулийн кино ард иргэдийн саналыг авах ээлжит нэг зал
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top