x

Гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах санал гаргав

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа.

ОХУ-ын зургаан багш орон нутагт орос хэлний хичээлийг зайнаас зааж байна. Хоёр тун вакцин тариулж, тусгаарлалтад долоон хоног байх зөвшөөрөл олговол багш нар орон нутагт нь очиж танхимаар хичээл заах хүсэлтэй байгааг Элчин сайд уламжиллаа.

Тусгай хэрэгцээт боловсролын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор хойд хөршид жилд 33 хүнийг бэлтгэхээр тохиролцсон ч цар тахлын улмаас түр зогсонги байдалд орсон хэдий ч энэхүү хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх юм.

Хоёр улсын хамтарсан дунд сургууль байгуулах асуудал судалгааны шатандаа үргэлжилж байна. Ажлын хэсгийн гишүүд ойрын үед сургууль барих газартай танилцах шаардлагатай байгааг ноён Элчин сайд дуулгаад дээд сургууль байгуулах чиглэлд ч хамтрах боломж байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр бид гарааны бизнесийг хөгжүүлэх, амжилтад хөтлөх арга туршлагаасаа хуваалцахыг ОХУ-ын талаас хүслээ.

ОХУ-ын тухайд цар тахлын эхний үед бага ангийн хичээлийг танхимаар явуулж, дунд болон ахлах ангийнхан зайнаас суралцаж байсан бол одоо танхимын хичээлээ жигдрүүлсэн. Тиймээс цахим хичээлийн хүртээмж, агуулгыг сайжруулах чиглэлд туршлагаасаа нэвтрүүлэх, хоцрогдол нөхөх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг салбарын сайд хүссэн юм.

Мөн талууд уулзалтын үеэр вакцинтай холбоотой мэдээлэл солилцсон юм.

“Спутник V” вакциныг дэлхийн 45 улс хүлээж аваад байна. Үүний нэг нь манай улс юм. Манай улсын тухайд ирэх долоо хоногт багш нарыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа. Цаашид вакцин дахин нийлүүлэх боломж байгаа гэсэн учир Засгийн газрын түвшинд ярилцахаар тохирлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top