x

Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Хотын дарга Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Хотын дарга Д.Сумъяабазар "Дүүргийн удирдлагууд иргэдийн хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, урлаг соёлын тоглолтууд, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэдийг гэртээ байх талаас нь мэдээллийг хүргэх, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандахад нь анхаарч, уриалга, сэрэмжлүүлэг хүргэх ёстой. Дүүргийн удирдлага бүр өөрсдийн хариуцсан эрх мэдлийн хүрээнд ажлуудаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй.

"Нэг хаалга-нэг шинжилгээ" хэрэгжсэнээр халдвар байхгүй болчихсон мэт ойлголт нийгэмд байна. Энэ бол халдварын тархалтыг тогтоох, хумих, богино хугацаанд Улаанбаатар хотын 412 мянган өрхийн иргэнийг шинжилгээнд хамруулах зорилготой ажил. Энэ ажил зохион байгуулалт сайтайгаар амжилттай хэрэгжиж дууссан. Одоо вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Дүүрэг, орон нутаг маш сайн ажиллаж байна. 24 цагийн хугацаанд багтаж, шинжилгээний хариу гарахгүй байгаад иргэд бухимдаж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчилж, Улаанбаатар хотын ногоон байгууламж, эрчим хүчний хангамжийг сайжруулмаар байна. Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг дэмжиж, орчин үеийн шийдэлтэй болгох хэрэгтэй. Бидэнд бүх бололцоо бий. Харин энэ бүхэнд хамгийн том саад болж байгаа зүйл бол “Ковид-19”. Тэгэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажилдаа зориг зүрхтэй, хурдан шаламгай байгаарай.

Нийслэлийн есөн дүүрэг, 171 хороо, 1700 хэсэг дээр болж бүтэж байгаа зүйл олон байна. Хүний амьдрал учраас болж бүтэхгүй байгаа зүйл ч бий. Тиймээс болж, бүтэж байгаагаа дэмжиж, болж бүтэхгүй байгаагаа, алдаагаа дор бүр нь засаж, их хотын амьдралыг өөд нь татах ёстой. Хурдтай, маш сайн зохион байгуулалтад орж ажиллавал бид “Ковид-19”-ийг богино хугацаанд дарж чадна” гэж ярилаа.

Мөн тэрээр хөл хорио суларч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь халдвар бүр мөсөн арилсан гэсэн үг биш. Тиймээс төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлага, хамтын хүчээр цар тахлыг давна гэдгийг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top