x

Д.Сумъяабазар: ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой!

Өнөөдөр Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд дүүргүүдийн онцгой комиссын удирдлагатай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа.

Уг хурал дээр Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн байр суурийг илэрхийлж, тодорхой чиглэлд үүрэг даалгавар өгч ажиллав.

Тэрээр "Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх шаардлагатай байна. Тандан судалгааг хэсэгчилсэн байдлаар зайлшгүй хийх газрууд байгаа. Тухайлбал, аль нэг дүүрэг, хорооны орон сууц, гэр хорооллын гудамжинд тандан судалгааг 24 цагийн дотор хийх ёстой. Дараа нь хамгаалалтад авна, авахгүй гэх асуудал яригдана. Улсын онцгой комисс болон ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам 24 цагийн дотор тандан судалгаагаа буулгаж чадахгүй байгаа гэдгээ ард иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой. Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулалт, хэрэгжилт дээр хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Дүүргийн удирдлагууд тандан судалгаа, хамгаалалт, тусгаарлалт гэж юу юм бэ гэдгийг тус, тусад нь ойлгомжтой байдлаар иргэддээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх ёстой.

ХӨСҮТ хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр орон нутаг руу явах хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс тодорхой цэгүүдэд сорьц авч байгаа. Гэтэл ЗӨСҮТ, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй, сорьцыг авахгүйгээр хойшлуулдаг, урт дараалал үүсгэдэг, ар, өврийн хаалга хэрэглэдэг зохисгүй байдал үүсгэж байна. Лабораторийнхоо хүчин чадлыг тооцоолоогүй байж, дээрээс нь үүрэг чиглэл өгөөд 24 цагт гаргана гэдэг зүйл яриад байдаг. Яг үнэндээ, бодит байдал дээр 72-96 цаг болж байгаа. Үүнийгээ иргэдэд үнэн зөвөөр нь хэлээд ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.

Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссыг ажиллахгүй байна гэх мэтээр ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад нь үнэхээр харамсаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр захиргааны байгууллагын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд цаг наргүй, сульдаж унатлаа ажиллаж байна. Хүн хүчний хувьд ч хэцүү байна. Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын ажил, амралтыг зохицуулах, урамшуулал олгох тал дээр анхаарах хэрэгтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.18.37)
    Энэ ер нь өвчтэй байх
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Юм л бол өөрөөсөө зхйлуулад байх санаатай. ЗГ, Яамдуудыг л нэг их загнасан амьтайн гарч иржээ. Өөрийгөө ажлаа хийж чадаж байна гээд бодцон. Ийм л юмнууд төрийг самруулж, ажил явуулдаггүй юм.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.90.116)
    Ene bvdvvn max yugaa meddegii. Zailaachee. Ogtsor hutsalgui
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top