x

ФОТО: Хүнсний худалдаа эрхлэгч ААН-үүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК-ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан юм. Энэ шийдвэрийн хүрээнд НМХГ-аас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

НМХГ-ын ХАБХААХХ-ийн Хүнсний чанар, стандартын улсын байцаагч Х.Чимгээ “Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан түр журам, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүргүүлээд байна. Есөн дүүргийн хэмжээнд  6700 орчим хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэн /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байгаа. Худалдаа, үйлчилгээний газрууд нь өдөр тутмын үйл ажиллагаанд халдвар хамгаалын дэглэмийг мөрдүүлэх, худалдааны танхим, лангуу тавиур, тасаг, павильон, худалдан авагчийн зорчих хэсэг, үйлчлүүлэх хэсэг, тооцооны цэг бүрт “QR” код байршуулж бүртгэл хийх, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад чиглэсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшүүлэх, мөн худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Түр журам”, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг биелүүлэн, даган мөрдөж байгаа жишиг аж ахуй нэгжүүд олон бий. Тухайлбал, томоохон зах худалдааны төв, хүнсний  дэлгүүрүүд нь иргэд үйлчлүүлэгчдийн болон, ажилчдын аюулгүй байдлыг хангаж, халдваргүйжүүлэгч хаалга, ухаалаг халуун хэмжигч суурилуулан, хүн хоорондын зайг тэмдэглэгээгээр тодотгож өгсөн, QR код уншуулах дотоодын ажилтан томилж, түүнд хяналт тавих, үйлчилгээний газрууд кассын хэсэгт тусгаарлагч шилэн хаалт байршуулсан. Мөн лифтний товч, урсдаг шатны бариул, хаалга, үүдний бариул зэргийг хоёр цаг тутам ариутгаж цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийж, шууд иргэдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүнийг савлан борлуулж, халдвараас сэргийлэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг дагаж мөрдөн ажиллаж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 3 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top