x

108 жилийн өмнө “Шинэ толь” хэмээх Монголын анхны тогтмол хэвлэл гарч байжээ

1913 оны Гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 107 жилийн тэртээ гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орны соёлын том хувьсгал байлаа. 

Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм. 

Сониныг монголчууд дангаараа бие даагаад гаргачихсангүй. Монгол Улсын Гадаад яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу нийслэл хүрээнд байсан оросын хэвлэлийн газрыг түшиглэн хэвлэж байлаа. Мэдээж, оросууд энэ хэвлэлээр өөрийн бодлогыг сурталчлах сонирхолтой байсан хэрэг. 

Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг. 

Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриад Монголын их номын хүн Жамсраны Цэвээн эрхлэн гаргаж байжээ.  

Жамсрангийн Цэвээн: Тэрээр 1909 оноос Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байсан нь монголын анхны тогтмол хэвлэлийг бий болгож, олны хүртээл болгон монголчуудад ертөнцийг харах нэгэн цонхтой болгож Монголын сэтгүүл зүйн түүхийг эхлүүлэхэд ихээхэн туршлага болжээ. “Шинэ толь” сэтгүүлийн эхний дугаарууд “Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” нэрээр шинжлэх ухааны сэтгүүл хэлбэрээр гарч байсан бол дөрөв дэх дугаараасаа улс орны нийгэм, улс төрийн амьдралыг тусгасан сонин болсон байна. 

Ийнхүү  Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр улсынхаа  тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарлаж, Богдыг хаан ширээнд нь залсан Монгол Улсын засгийн газрын хийж байсан олон шинэчлэл болон цахилгаан станц, утасны хороо, төв хөдөөгийн сургууль, орос сургууль, ший янгууны газар зэргийн нэг нь энэхүү “Шинэ толь” хэмээх сонин бичиг байсан юм. 

“Шинэ толь” сонин бичгийг сэтгүүл зүйн ухааны доктор Л.Норовсүрэн “Монгол Улсад анхны бөгөөд Засгийн газрынхаа сөрөг чиглэлтэй тогтмол хэвлэл. Харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй” гэсэн байдаг. 

Монголд ардчилсан хувьсгал үүсэхэд МоАХ өөрийн анхны чөлөөт хэвлэлээ анхны сөрөг чанартай 1913 оны хэвлэлийн нэрээр “Шинэ толь” гэж нэрлэсэн байдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top