x

С.Батмөнх: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр тунелийн системийг ашиглан засварлах боломжтой

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2009 оноос тунелийн систем ашиглаж байна.

Шугам сүлжээ эвдэрч, гэмтвэл зам талбайг заавал ухах шаардлагагүй тус системээр дамжин хялбар аргаар засах боломжтой юм. Сүүлийн үед орон сууц шинээр их баригдаж байгаатай холбоотой инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл, техник технологийн ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна хэмээн ОСНААУГ-ын инженерийн дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх ярилаа.

ОСНААУГ Улаанбаатар хотын оршин суугчдын хэрэглээний халуун, хүйтэн, бохирын ус татан зайлуулах үйл ажиллагааг 24 цаг тасралтгүй явуулдаг. Өнгөрсөн онд ОСНААУГ 12 мянган хэрэглэгчээс сантехниктэй холбоотой гомдол, мэдээлэлд хариу арга хэмжээ авч ажилласан байна. ОСНААУГ-ын дуудлага хүлээн авах төвд ирсэн дуудлага мэдээллийн 30-40 хувь нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг гэдгийг албаныхан онцоллоо.

ОСНААУГ-ын Дуудлага хүлээн авах төвийн дарга Э.Зоригт: Иргэдийн буруу хэрэглээнээс болоод ирэх дуудлага маш их байдаг. Бохиртоо цаас, элдэв зүйл хийснээс болж бохир бөглөрөх, ус алдсан тохиолдолд цаг тухайд нь засуулаагүй удах гэх мэт асуудлууд их гарч байна. Бидний хувьд энэ буруу хэрэглээг байхгүй болгохын тулд Баянгол дүүрэгт аяныг үр дүнтэй зохион байгуулсан. Бид цаашид энэ аяныг улам өргөжүүлж 12 мянган аж ахуй, 112 мянган хэрэглэгчид чиглэсэн нийслэлийн зургаан дүүрэгт 16 Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан аяныг 2020-2024 онд зохион байгуулах зорилт тавиад ажиллаж байна. 

Улаанбаатар хотын оршин суугчдын 50 орчим хувийг ОСНААУГ халуун, хүйтэн усаар ханган ажилладаг. Тухайлбал, орон суучны 111 мянга орчим хэрэглэгч, Аж ахуйн нэгжийн 10 мянга орчим хэрэглэгчийг дулаан шугам сүлжээгээр ханган ажилладаг гэсэн үг юм. Засгийн газраас цахилгаан дулааны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл хөнгөлсөн. ОСНААУГ цар тахлын үед 24 цаг тасралтгүй хэвийн үргэлжилж байна. Тиймээс Улаанбаатар хотын орон сууцны оршин суугчид халуун хүйтэн усны доголдол үүсгэж, бохир бөглөрүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (43.242.243.159)
    Tiim gehdee zardal ih zurag tosol haana bn. Gol n shine hot baiguulaltyg ingej hiih. Bid neg dutagdal bn hoorch bolohgui mongold hezee yaj heregjuuleh geed bodoh
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 6 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 28 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 38 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 45 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 3 цаг 0 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top