Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэд магадлан итгэмжлэгдсэн фитнесс клубт хичээллэж төлбөрийн тодорхой хувийг буцаан авдаг байсан билээ.
Тодруулбал, иргэн эрүүл мэндийн даатгалаасаа улиралд 60 мянган төгрөг, жилд 240 мянган төгрөгийг улсаас авдаг байсныг зогсоосон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа өнөөдөр мэдээллээ.
Тэрээр "Өнгөрсөн жил иргэдийн фитнессийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсан. Гэвч энэ нь төдийлөн оновчтой шийдвэр биш, хэрэгжилт хангалтгүй байсан учраас зогсоосон. Финтесээр хичээллэх нь залуусын эрүүл мэнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт учраас үүнийг улсын төсвөөс даах нь зохисгүй, харин уриалах нь зүйтэй хэмээн үзсэн" гэлээ.