Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн шинжилгээнээс хар тамхины төрлийн бодис илэрчээ.
Түүнийг Эхнэр Х.Анандагийнх нь гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн хэргээр өчигдөр шалгаж эхэлсэн билээ.
Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан бөгөөд тус лайв бичлэгийн үеэр дуучны эхнэр өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан мөн түүнийг хар тамхи хэрэглэдэг гэх утга бүхий зүйл ярьсан юм.
Энэ дагуу шалгалт хийж Т.Дэлгэрмөрөнгийн шээсэнд шинжилгээ хийхэд түргэвчилсэн тестээр хар тамхины төрлийн бодис илэрчээ.