Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэнэ.
Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай 80, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, эрүүл мэндийн шалтгаантай 13, жирэмсэн 3 иргэн байгаа юм.
Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.