x

Дэлхийн түүх: Британийн мөнгөн тэмдэгт ФУНТ СТЕРЛИНГ

Фунт стерлинг нь Их Британи ба Умарт Ирландын нэгдсэн вант улсын үндэсний валют бөгөөд хамгийн эртний төлбөрийн хэрэгсэл гэж тооцогддог.

Шотландын фунт нь тусдаа валют биш зөвхөн Британий мөнгөний нэг хэлбэр бөгөөд яг ижил ханштай. Мөнгө хэвлэх эрх бүх банкуудад байдагч харин Шотландад гуравхан банк л тийм эрхтэй.

Фунт стерлингийн төлбөрийн чадвар ямар вэ?

Хэдийгээр Британийн арлуудад V-р зуунаас зоос зутгаж эхэлсэн ч фунт, пенсийн түүх нь Плантагенетуудын овгоос буюу 1158 онд II Генрих хаан 925 сорьцийн (92,5 хувь нь мөнгө үлдсэн 7,5 хувь нь бусад металлын хольцтой), мөнгөөр шинэ стандартын зоос зутган стерлингийн мөнгө гэсэн албан ёсны нэр авснаас эхэлжээ.

Харин "стерлинг" гэсэн үгийн гарал тодорхойгүй. Нэг хувилбараар бол хуучин англи хэлний steorra (од)  гэсэн үгэнд товчилсон залгавар ling нэмснээс үүссэн гэх. Өөр нэг хувилбараар ганзейн худалдаачдын хочны "истерлинг" буюу "дорнын хүмүүс" гэдэг үгнээс гаралтай аж. Хаан III Генрих тэдэнд 1260 онд худалдааны бүс үүсгэхээр Лондонд их хэмжээний газар олгож байжээ. Зоосыг зутгахдаа нэг пеннийн 240 зутгахад нэг фунт цэвэр мөнгө оруулж иржээ. Ганзейн худалдааны холбооны төлбөрийн жишиг үнэ яг тийм хэмжээтэй байсан аж.

"Фунт" (pound) гэсэн үг нь өөрөө "жингийн тэнцвэр" гэсэн утгатай libra pondo Ромын томъёоллоос гаралтай бөгөөд хоёр дахь үгнээс нь жингийн хэмжигдэхүүн ба британи валютын нэр гарч ирсэн байв. Фунт стерлингийн олон улсын бэлгэдэл £ болно. Тэр нь латины L үсэг юм. Зарим хүн түүнийг F гэж боддог нь алдаа юм..

Фунт, шиллинг, гинея

Олон Британичуудад 1971 оны хоёрдугаар сарын 15 хүндээр тусчээ. Энэ өдөр аравтын оронт мөнгөн ситем албан ёсоор хэрэгжин нэг фунт стерлинг нь 100 суурь нэгж пеннигээс бүрэлдэх болов. Үүнээс өмнө мянга орчим жил 12 оронтын системтэй байлаа. Фунт нь 20 шиллинг, шиллинг нь 12 пеннинээс (фунтын 240 пенни) бүтэж байв. Янз бүрийн үед фартинг, хагас пенни, пенни, хагас гроут, гроут, флорин, хагас крона, крона, гинея хэрэглэгдэж байлаа. Хамгийн бага зоос нь фартинг байсан ба тэр пеннийн дөрөвний нэгтэй тэнцэнэ. Дөрвөн пенни нь нэг гроут, хоёр шиллинг нь нэг флорин, таван шиллинг нь нэг крона гэсэн ханштай байлаа.

Нэг фунтын алтан зоосыг соверен гэж түүнд зутгагдсан хаанд нь зориулагдан (суверен-дээд захирагч) нэрлэдэг байв. Фунтын цаасан дэвсгэртүүдэд квид (quid)  гэсэн ярианы хэллэг орж ирсэн нь латин хэлний quid pro quo (тусыг тусаар) үг ч юм уу эсвэл XIX зууны зууны итали цагаачдын нутгийн мөнгөний скудо (scudo) нэрнээс ч юм уу үүсчээ.

Их Британийн мөнгөний системийн эргэлтийн томоохон нэгж нь гинея гэх 21 шиллингтэй тэнцэх алтан зоос юм. Африкийн Гвинейгээс авчирсан цэвэр алтнаас нэр нь үүсчээ. XIX зуунд гинея эргэлтээс гарсан юм. Гэхдээ хэмжигдэхүүн болон үлджээ (£1,05). Өнөөг хүртэл морин уралдааны бооцоонд мөн нэрийн брааны брэндийн дэлгүүрийн барааны үнэнд тавин хэрэглэдэг.

 

Фунтууд...

Францтай хийж байсан дайнд британийн флотыг дэмжих зорилгоор Английн банкыг  1694 онд үүсгэн байгуулжээ. Тэр жилдээ гар аргаар хэвлэж байсан анхны цаасан мөнгийг гаргаж эхэлжээ.

Өнөөдөр Английн Банк нь фунт стерлингийн цорын ганц эмиссийн төв биш. Түүнээс гадна гурван шотланд, дөрвөн умарт ирландын банкууд өөрийн фунтыг гаргах эрхтэй. Их Британийн хамтын нийгэмлэгийн орнуудын банкууд бас өөрсдийн мөнгийг хэвлэдэг. Ханш нь яг адилхан. Их Британийн банкнуудын системийн дотоодын тооцоонд зориулан 1 сая £ ба 100 сая £ гэсэн дэвсгэртүүдийг гаргасан ба урсгал гүйлгээнд £5, £10, £20, £50 дэвсгэртнүүд байгаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.3)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top